2017.01.28 / БИЛГИЙН ТООЛЛЫН 1

ӨВЛИЙН ДУНД ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Нас ахар болно

Наран ургах, шингэх: 08.11-17.49

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Хий

08:08 цагт сар битүү болно.

Аргын тооллын 1 сарын 28, Санчир гараг. Билгийн тооллын 1, Булаагч одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.