Бразилийн Манаус хотын шоронд энэ оны эхний өдөр бослого гарч,  олон мянган хоригдол үймээн самуун дэгдээн 50-80 орчим хүн амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. 

Дээрэмчдийн бүлэглэл болон мансууруулах бодис наймаалагч бүлэглэлийн хоригдож буй гишүүдийн хооронд  анх үймээн дэгдсэн байна. 

Үймээн эхэлснээс хойш шоронд эмх замбараагүй байдлыг дарж, байдлыг хяналтандаа авахын тулд хамгаалагч, харгалзагч нар долоон цагийн турш хоригдолуудтай тэмцсэний эцэст байдлыг гартаа авсан аж. 

Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд Бразилийн шоронгийн системийг ихээхэн шүүмжилдэг бөгөөд удаа дараа иймэрхүү хүчирхийлэл гарч байгаа нь тус газрын удирдлагуудын буруу хэмээн буруутгадаг юм. 
 Бразил улс нь АНУ, Хятад, Орос гэсэн хамгийн их  тооны шоронтой улс буюу шоронгийн тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг. Одоогоор тус улсын шоронд 600 мянга гаруй хоригдол хүмүүжиж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь гэмт бүлэглэлийн нөлөө бүхий хяналтанд байдаг гэсэн судалгаа гарчээ.