Сүүлийн үед шар мэдээллийн гол сэдэв болоод буй дуучин Э.Чулуунчимэг болон Б.Болд нарын тухай мэдээлэл дуусахгүй бололтой.

Харилцан бие биедээ шүлэг тэрлэн амьдралаа хүүрнэсэн энэ хоёрын дунд Хоролмаагийн дүр буюу дуучин Мөнгөнцэцэг орж ирэн салалтын гол шалтгаан гэж ярих болсон. Харин залуу бүсгүй мөн л үүнд хамаагүй гэдгээ шүлэглэн хариулсан билээ.

Тэгвэл өнөөдөр хайрын гурвалжинд дахин нэг сэдэв гарсан нь ижил ороолт гэнэ. Ямартаа ч дараах хоёр зурагт нэгэн ижил ороолт байгаа бөгөөд энэхүү зүйл нь зүгээр давхцал уу эсвэл төвөгтэй харилцааны гол гогцоо юу гэдгийг хэн ч таашгүй.