Гана улсын 13 настай нэгэн өнчин охин интернэт хэрэглэгчдийн ачаар шинэ амьдралаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Төрөлхийн нүүрний согогтой төрсөн энэ охинд мэс засал хийх төлбөр байгаагүй ч интернэт хэрэглэгчид түүнд 7 хоногийн хугацаанд 10 мянган долларын хандив цуглуулжээ. 

Өнчин охин нүүрний хэлбэр нь согогтой төрсний улмаас сургуульд явж чаддаггүй бөгөөд үеийн хүүхдүүд нь ч түүний энэ өвчнийг ойлгодоггүй тул үргэлж шоглож гоочилдог байжээ. Бага байхад нь эцэг эх нь өөд болж, улмаар эмээгийн хамт амьдарч байсан ч эмээ нь цус харваснаар түүний хүүхдийн асрах газарт шилжүүлсэн байна. 

Харин асрамжийн газрын ажилтнууд түүнийг асрахаас гадна мэс засалд оруулах мөнгө цуглуулах хандивын аяныг өрнүүлснээр охины ирээдүйн амьдралд итгэл нэмжээ.