Монгол Улс 60 гаруй сая малтай. Тиймээс бид нэг үеэ бодвол малаа өсгөж, тоог нь ихэсгэж чаддаг болчихсон байна. Харин эдгээр малынхаа ашиг шим, амьдын жинг нэмэгдүүлэх нь чухал асуудал дээр маш муу байна. Өөрөөр хэлбэл, малын тоо толгой нь хангалттай их боловч их боловч ашиг шим нь үнэхээр бага байх боллоо.

Товчхондоо манай хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбар хүндхэн байдалтай байгаа. Уг нь бэлчээрийн малын мах болоод бусад малын гаралтай бүтээгдэхүүний хамгийн эрүүл хамгийн органик, хамгийн амттай байдаг гэдэг. Гэтэл манай улсын малын мах л гэхэд экспортод  гардаггүй гээд асуудал их байна.

Тэгэхээр бид малын махаа болоод бусад түүхий эдийг массын зах зээлд бус зорилтот зах зээлд зориулж  үйлдвэрлэж яагаад болохгүй гэж. Өөрөөр хэлбэл, энэ органик шим тэжээлтэй түүхий эдийг өндөр үнээр худалдаж авч чадах тэр зорилтот зах зээл рүү чиглүүлж, бэлчээрийнхээ мал аж ахуйг хөгжүүлэх боломж, бүрэн нээлттэй байгаа шүү дээ. Тэгээд ч өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнууд  бэлчээрийн малын мах нь фермерийн малынхаас хамаагүй өндөр ашиг шимтэй, амттай, эрүүл мэндэд ач холбогдолтой гэдгийг аль хэдийн тогтоочихсон. Тэгэхээр манай малын түүхий эд хамгийн тансаг хэрэглээнд багтах нь ойлгомжтой. Тэгвэл зорилтот зах зээл рүү буюу мөнгөтэй хүмүүст өндөр үнээр борлуулж болох малын гаралтай бүтээгдэхүүний тухайд уураг, засаа байж болохоор байна.

Хаврын цагт хүний бие ядарч сульдаад, дархлаа суларч хямраад ер нь ачаалалтай ажиллаж байгаа хүмүүсийн бие болохоо байчихдаг. Тиймээс ч алдагдсан эрч хүчээ сэлбэж авахаар нэг удаагийн арчилгаа, тордолгоондоо ихээхэн хэмжээний мөнгө зарцуулдаг. Түүнчлэн хэн хүний “сайн” гэж хэлсэн бүрийг хийж, хэрэглэж үзээд л бужигнаж эхэлдэг.

Тухайлбал, анд гарч гөрөөс алж байгаад халуун цус уух, далий ягаан цэцгэн дунд суух, хусны үйсийг хутгаар сийчиж байгаад шүүсийг нь авч уух зэргээр байгалийн органик эмчилгээний аргууд олон бий. Тэр дундаас хэн хүнд хоргүй нэг эмчилгээний арга байна. Хаврын цагт ядаргаа нь ясандаа тулчихаад байгаа хүмүүст хурга мэтийн амьтны засаа, төлөлсөн малын уураг бөөн амин дэм болдог. Тиймээс ч үүнийг мэдсэн гадныхан  сүүлийн жилүүдэд хаврын улиралд Монголд уураг, засаа идэх гэж зорин ирэх нь олширчээ.

Үргэлжлэлийг эндээс