Хэрэв та мэдээ үздэг бол холбогдох мэргэжилтнүүдийн өнгөрсөн пүрэв гарагт хийсэн гал түймрийн талаархи мэдээллийг сонссон болов уу. Монгол Улсын  Шадар сайд, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, ОБЕГ, ЦУОШГ хамтран “Богд ууланд асч байсан зургаан түймрийн дөрвийг нь бүрэн унтрааж, хоёрыг нь цурманд оруулсан. Бороо оролгүй удсан учраас хөрсөн доогуур шатаж байхыг ч үгүйсгэхгүй.

Энэ сарын 22-нд ой хээрийн түймэрт зориулж үүл буудна” гэх мэдээлэл хийсэн. Хамгийн харамсалтай нь ууланд гарсан ихэнх түймрийн шалтгаан нь иргэний буруутай үйл ажиллагаатай холбоотой гэнэ. Тухайлбал, ууланд аялахаар очсон иргэд цай чанаж уух гэж байгаа нь энэ гээд гэрийн буйрын чинээ гал алдчихсан тохиолдол ч байдаг тухай холбогдох албаныхан анхааруулаад авна билээ.

Уг нь Богд уул Монгол Улсын төдийгүй дэлхийн дархан цаазат газруудын нэг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгосон түүхтэй гэдэг. Гэвч улс орон хөгжихийн хэрээр хүмүүс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахаас илүү гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалганд явж, зургаа авахуулан хорхог, боодог хийхийг илүүд үзэх болжээ.

Түүнээс болж хог тарих, цаашлаад гал түймэр хүртэл тавьж улсын тусгай хамгаалалттай газрыг сүйтгэж байна. Ялангуяа Нийслэлчүүд Богд уулын хамгийн өндөр оргил гэгдэх 2268 метрийн өндөртэй Цэцээ гүний оргил, Зайсан толгой, Их тэнгэрийн ам гэх мэтчилэн хэд хэдэн чиглэлээр алхалт хийдэг.  Яах вэ, аялал зугаалганд явж, эрүүл мэнддээ анхаарал тавьж болно.

 

үргэлжлэлийг эндээс