Монголд охидын хамтлагийн бүлийг  нэгээр нэмсэн “Anemone” хамтлаг нь 25 дугаар суваг телевизийн "Making the band" шоу нэвтрүүлгээс төрөн гарсан хамтлаг.

Тус хамтлагийн гишүүд сүүлийн үед нэг нэгээрээ хамтлагаасаа гарах болсон. Учир нь Ооноо нь өөрийн боловсролдоо анхаарч Япон орныг зорьсон билээ. Саяхан хамтлагийн нүүр царайг гэгддэг ахлагч Жулиа нь хамтлагаа орхижээ.

Түүний хувьд мөн л өөрийн эрдэм номын мөр хөөж Солонгос улсыг зорьсноор "хаврын яргуй"-нууд нэг нэгээрээ тасран тулгын гурван чулуу болон үлдэж буй бололтой.

Д.Ана