Израйл улсын зургаан иргэн Алтай таван богдод цасанд боогдсон байна. Энэ тухай  мэдээллийг өнөөдөр өглөөний 10:17 минутад аймгийн Цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын газарт өгсөн юм байна. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах бүлгийн найман алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эрлийн багийг гаргах гэж байна. Аймгийн төвөөс Алтай таван богд хүртэл 220 орчим км юм байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.