ТЭЦ-4-ийн хашаанд подстанц шатаж байна гэсэн дуудлага 12:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Одоогоор галын тархалтыг зогсоосон. Галыг бүрэн унтраахаар НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 14, 10, 30 дугаар анги ажиллаж байна.

Энэ талаар ТЭЦ-4 ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий инженер Б.Дашдаваагаас тодруулахад "ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна. Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гарсан асуудалгүй байхгүй. Одоо сэргээн засах ажиллагаа хийгдэж байна" гэсэн тайлбарыг өглөө.