Сэрэмжлүүлэг:85-р цэцэрлэгийн тааз нуржээ
2017/09/20
Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн тааз нуржээ. Тодруулбал, угаалгын өрөөний дүүжин таазны дээрх дулаалгын ДСП хавтан чийг авч хүндрэн нурсан байна. Азаар хүүхэд бэртэж гэмтээгүй аж. Уг газарт мэргэжлийн хяналтын газраас ажиллаж байна. Улмаар тааз юуны улмаас нурсан эсэхийг тогтоох юм.
Тааз нь нурсан өрөө өмнө нь хүйтэн байсан тул 2013 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар засаж дулаалан дулаан анги болгосон юм байна.
- 
												1  
- 
												2  
- 
												3  
- 
												4  






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    