Дэлхий ер нь баруун тийшээ эргээд байна уу, зүүн тийшээ эргээд байна уу. Эсвэл монголчууд бид нар дэлхийн эргэлтийг сөрж эргээд байна уу, дагаж эргээд байна уу… Хааяадаа ингэж бодох шалтгаан олон гарах юм. Наад зах нь, оффшорын асуудал. Мөн улстөрчдийн ёс зүй.

Дэлхийн олон орны удирдагчид, бизнес эрхлэгчид оффшор бүсэд мөнгө угааж, данс нээж, компани байгуулсныхаа төлөө хариуцлага хүлээн улс орондоо мөнгөө оруулж ирж, албан тушаалаасаа огцрох юм. Улстөрчид нь албаны мөнгөөр кофе авч уусныхаа төлөө, хэн нэгэн бүсгүйд шунал тачаалаа илэрхийлснийхээ төлөө уучлал гуйж, карьераа дуусгах нь ч элбэг юм. Гэтэл манайд эсрэгээрээ… Оффшор бүсэд компани байгуулсан ч, данс нээсэн ч Монголд хамгийн их татвар төлдөг компани гэдгээрээ өөрөө өөрсдийгөө өршөөн цайруулна. Мөн “Монголыг бид нар л харин авч явж байгаа байх шүү. Та нар биднийг татвар төлөөгүй бол яаж энэ хэдэн эмч, багш нараа цалинжуулах байсан юм” хэмээн хэвлэ-лээр загнана. Ёстой дарга, цэрэг, ард иргэд, хүүхэд хөгшидгүй загнана. Ёс зүйн доройтол гаргасан улстөрчдийн хувьд ч адил-хан. “Эх орныхоо төлөө зүтгэсэн бид хувь хүнийхээ мэдрэмжээр…” гэх маягтай тайлбар хийгээд зугтана. Насанд хүрсэн хүний мэдрэмж хааяадаа хэтэрч ажиллаад алдаа гаргах нь байх л ёстой үзэгдэл бололтой юм. Эндээс л жирийн иргэд бид дэлхий буруу эргээд байна уу, Монгол сөрж эргээд байна уу хэмээн учраа ойлгохгүй, эг маг хийн суугаа хэрэг л дээ. 

Үүний бодит жишээ нь, “Петровис” группын ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн тайлбар. Тэрбээр, оффшор бүсэд данстай, компанитай гэдэг нь илэрсэн өнгөрсөн жил орчмын ху-гацаанд “Татвар төлдөг баялаг бүтээгчдээ төр да-рамтлахаа боль” гэх утгатай тайлбарыг нүүр номоороо хийсээр ирсэн. Нэгэн үе хувь эзэмшиж байсан гэх “Бату майнинг” компани нь оффшор бүсийнх болох нь задрах үед дээрх үгээ л хэлсэн. Энэ удаад ч адилхан. Дорнодын Там-сагийн сав газарт газрын тосны хайгуул хийж буй “Петро Матад” компани нь оффшор бүсэд данстай болох нь батлагдах үед мөн л дээрх үгээ унага-сан. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт сошиал хаягаараа дамжуу-лан “Оффшорын асуудлыг зохицуулсан хууль энэ жил л гарсан. Миний хувьд айж ичээд нуугаад байх юмгүй. 10-аад жилийн өмнө “Бату майнинг” гэдэг олон лиценз эзэмшдэг уул уурхайн компанийн хувьцааг аваад удалгүй буцааж зарсан. “Петроматад”-ын хувьд Монголд газрын тос хайх, мөнгө босгох зорилгоор Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарсан компани. 
Энэ компанийн хувьцааг эзэмшдэг олон монгол болон гадаад хувьцаа эзэмшигч байгаа. Энэ бол хууль бус ажиллагаа биш. Би өөрийнхөө нэрээр хувь-цаа эзэмшдэг. Намайг бизнес эрхлэгчдээс сугалж оффшор-чин болгох гээд байгаа нь манай компанийн өрсөлдөгч болох нь тодорхой байна… Улс орны эдийн засгийг хямруулж төсвөөс олон сая төгрөг идэж уусан хүмүүсийн хэргийг эрэн сурвалжилж чадах-гүй мөртлөө татвар төлөгчдөө дарамтлахаа боливол яасан юм бэ” хэмээн мэдэгдсэн. 
Тэгвэл эндээс өлгөж харах ёстой эхний сэдэв бол өөрийнх нь бичсэнчлэн “Бату майнинг” гэдэг олон лиценз эзэмшдэг уул уурхайн компанийн хувьцааг аваад буцааж зарсан” гэх тайл-бар. Тус компанийн тухайд нэгэн үе ашигт малтмалын 100 гаруй лиценз эзэмшиж байсан. “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Энэбишèéã уг ажилдаа очихоос өмнө бараг л цүнхэнд нь явдаг байсан компани. Үүнийг энэ удаад Ж.Оюунгэрэл захирал өөрийн мэдэгдлээр баталчихлаа. Мөн уул уурхайн аль ч чиглэлд нэг ч хайгуулын болон олборлолтын ажил хийгээгүй. Зөвхөн тухайн үеийн нөлөө бүхий улстөрчид болон бизнес эрхлэгчдийн хөрөнгийг зузаатгах үүрэг хүлээдэг байсан байж болох. Ийм байхад яагаад “Бату майнинг”-ийн ард нуугдсан лицензийн наймааг Ж.Оюунгэрэл захирлаас холдуулж ойлгох ёстой гэж. 
Цаашлаад дараагийн түүнтэй холбох сэдэв бол “Бату майнинг” болон “Петро Матад” хоёр компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан МаКгей Дуглас Жон хэмээх гадаад эр. Тэрбээр дээрх хоёр компанийг удирдах хугацаандаа мөн л оффшор бүсэд данс нээлгэж амжсан. Мөн Ж.Оюунгэрэл захирлын хувь эзэмшиж байсан “Бату майнинг” компаниас “Петро Матад”-ын хувьцаа эзэмшигч болсон. Энэ бол бодит үнэн. Хардах эрхтэй сэдэв. Ер нь, “Петро Матад”-ын анхны хөрөнгө оруулалт хаанаас гарсан бэ гэдгийг ч яагаад асууж болохгүй гэж. Мэдээж энэ нь өнгөрсөн 27 жилийн турш бизнес хийж, Монголын хамгийн том нефть, нефтийн бүтээгдэхүүн борлуулдаг “Петровис” группын хувь эзэмшигч Ж.Оюунгэрэл хатагтайд бол инээд хүрмээр сэдэв байж болно. Бизнес нь тодорхой байхад, улсад жилдээ олон арван тэрбум төгрөгийн татвар төлсөөр байхад “Мөнгө хаанаас олж хөрөнгө оруулалт хийв ээ” хэмээн асуулаа гэж эгдүүцэх байх. Гэхдээ асуулт бол асуулт. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт орших байгалийн баялгийг олборлох эрх зөвхөн тэдэнд буюу тэдний бүлэглэлд байгаа тохиолдолд энэ бол анхаарал тавих зүй ёсны сэдэв юм. 
Цаашлаад тэд өдгөө Монго-лын улс төрийг удирддаг, чиглүүлдэг болсон нь ч нууц биш. Тийм ч учраас өнгөрсөн дөрвөн жилд гэхэд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буугаад байхад Монголд өссөөр л байсан. Онцгой албан татварт өөрчлөлт ороогүй, харин ч төрөөс татва-рын урамшуулал үзүүлсээр байхад тэд мөн л үнээ өсгөсөөр байсан. Энэ бол “Петровис”-ын хувь эзэмшигчдэд анхааруулга өгөх, сануулга өгөх ёстой сэдэв. 
Мөн үүн дээр нэмэх өөр нэгэн гол үндэслэл бол тус группын хувь эзэмшигч Ч.Давааням өнгөрсөн сард өөрийн оффшор данснаас Монгол Улсад 4.370 сая ам.доллараа оруулж ирсэн явдал. Тэрбээр хоёр удаагийн баримтаар гэр бүлийн хүнийхээ хамт хэд хэдэн оффшор бүсэд компани байгуулсан нь ил болсон. Панамын аралд ч, Их Британийн оффшор бүсэд ч давхар данс эзэмшиж байж. Түүний хувьд Ж.Оюунгэрэл захирлыг НИК-ийг хувьчилж авах үед санхүүгийн дэмжлэг өгч, албан ёсоор хамтран эзэмшигч болсон. Зах зээл эхлэх үеэс бизнес эр-хэлж эхэлсэн гэдэг утгаараа санхүүгийн хувьд эрт хөл дээрээ тогтсон. Өдгөө охиндоо компанийнхаа удирдлагыг өгчихсөн байгаа. Гэсэн ч оффшор бүсээс яаравч-лан хөрөнгөө татаж, мэдээллээ ил тод нийтлүүлсэн нь хувь бизнесмэнийхээ хувьд ёс зүй барьсныг биз. Гэтэл хамтрагч нь ингэж мөнгөө оруулж ирж, татвараа төлж, албан ёсоор зарлачихаад байхад Ж.Оюунгэрэл захирал юуны учир нуугдана вэ. Мөн юуны учир бухимдана вэ. Дээр нь, “Ард түмэн ядуу байгаа нь улстөрчдийн тэнэглэлийнх” хэмээн ярьсан өөрийн бичлэгээ үгүйсгээд шүү. 
Мэдээж, Монгол Улс хөг-жихгүй, байгалийн баялаг нь хэдхэн хүний өмч болчихсон байгаа нь улстөрчдийн буруу, тэдний увайгүйòýé холбоотой нь үнэн. Гэхдээ бизнес эрхлэгчид нь тэгвэл яагаад улстөрчдөөсөө илүү ёс зүйтэй, хүнлэг, шударга байж болохгүй байгаа юм бэ. Иймд Ж.Оюунгэрэл захирлаас оффшор хулгай гэж үзэх болсныг хэзээ ойлгож, алдаагаа хүлээн зөвшөөрөх вэ хэмээн асууя. Ядаж л, өнгөрсөн арав орчим жилийн хугацаанд хүүтэй нь холбоотой олон тооны танхайн хэрэг бүртгэгдэж, мэдээлэгдэж байсан. Харамсалтай нь, тэр болгонд нэг ч удаа хариуцлага хүлээгээгүй. Учрыг нь лавлах нь ээ “Цагдаагийн ерөнхий газрын шатахууныг “Петровис” компани хангадаг” гэдэг тайлбар яригдаж ирсэн. Энэ нь эргээд харахад яг л оффшор бүстэй холбоотой ёс зүйн хариуцлага хүлээхээс зайлсхийсэн тайлбартай нь адилхан ойлгогдох нь мэдээж. 
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Жавхлан гэхэд саяхан “Хадгаламжийн бүтцийг харахаар нийт гурван сая гаруй хадгаламж эзэм-шигч байдаг. Дансаар нь тоолоход шүү. Аа, нийт хадгаламжийн 40 гаруй буюу 50 орчим хувь нь хүн амын нэг хувийн эзэмшилд байдаг. Бараг 0.5 хувь нь ч эзэмшдэг байх. Энэ нь өөрөө баялгийн хуваарилалтын бодит дүр зураг. Асуултаасаа жаа-хан хазайгаад тайлбарлахад өнгөрсөн хугацаанд “Эдийн засгийн өсөлт 18 хувьд хүрлээ. Энэ жил таван хувьтай байна” гээд ярьж байна. Гэтэл бодит байдал дээр хүн бүрийн эдийн засгийн бодит өсөлт 18 хувьтай байсан уу гэхээр “Үгүй” байдаг. Хүмүүс үүнийг янз бүрээр тайлбарладаг. Миний харж байгаагаар манай улсын эдийн засгийн өсөлтийн бүтэц уул уурхайгаас 80-90 хувь хамаардаг. Ийм нөхцөлд эдийн засгийн өсөлт тэр хэсэгтээ л очих нь то-дорхой. Нөгөө хүмүүстээ л шингэнэ. Цөөн тооны хүмүүстээ л очно гэсэн үг. Харин олон нийтэд оч-лоо гэхэд тэр хүмүүсээр дамжиж л очно. Маш олон шат дамжлага дамжиж байж хуваарилалтууд нь очино. Тэрний толь нь хадгаламжийн бүтэц. Задлаад харах юм бол бараг 60-70-аад хувь нь хадгаламжийн хүүний зардал нөлөөлдөг. Ерөөсөө 30 хувьд нь банкны өөрийн ашиг, инфляцийн төвшин, эрсдлийн маржин нөлөөлдөг. Яаж ч бод-сон 15-20 хувийн хадгаламж татчихаад үүнээсээ доош зээл өгнө гэж байхгүй. Тэгэхээр хад-галамжийн хүүтэй ноцолдох нь зөв” хэмээн ярьж байсан. 
Энэ бол дахин хэлэхэд баялгийн хуваарилалт, хүн амын орлогын хуваарилалт ердөө л цөөнхийн эрх ашигт тулгуурлаж, тэдний тааллаар удирдагдаж буйн бодит байдал. Ийм байхад тэгээд бид оффшорыг ч, лицензийн наймааг ч, үр хүүхдийн òàнь танхайрлыг ч шударга ёс, тэгш эрхтэй адилтгаж үзсээр л байх уу, Ж.Оюунгэрэл захирал аа. Ер нь таны ярилцлага бүртээ онцолсон шударга зарчим хаана ингэж гээгдчихэв ээ. Болж өгвөл та шударгаар хариулаарай.

Үндэсний шуудан сонин