Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэгчдийн цөөнгүй нь халууны болоод бусад халдварт өвчнөөр өвчилдөг. НҮБ-ын мандат манай энхийг сахиулагч, үүрэг гүйцэтгэгчдэд цол хэргэм, ур чадвар, ажлын туршлага, ахиу цалин авчирдаг ч эрүүл мэндийг нь авч оддог байна.

Нэгэнт олон улсын өмнө үүрэг хүлээж, тангараг өргөсөн учраас энхийг сахиулагчид энэ талаар ам нээдэггүй аж. Тийм ч үүрэг, амлалт өгдөг байх. Гэхдээ үүнийг тэд ямар нэг зүйл хэлэхгүй байгаа юм чинь гээд орхиж бйлохгүй. Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин цэрэг, дайчдынхаа эрүүл мэнд, амь насыг улс эх орныхоо нэрийг дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд өргөж байгаагийнх нь төлөө батлан хамгаалж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай вакцин, тарилгыг тарих ёстой. Манайхан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг ч энэ нь нэр төдий зүйл байдаг бололтой. Хамгийн аюултай нь энэ нэр төдий урьдчилан сэргийлэлт, вакцинжуулалт дунд өвчний эх үүсвэр, үүсгэгч, сэдрээгч байдаг бололтой.

Учир нь Өмнөд суданд үүрэг гүйцэтгээд ирсэн гурван энхийг сахиулагч өдгөө малери өвчний улмаас үхэл амьдралын зааг дээр тулаад байгааг эх сурвалж дурдлаа. Тэднээс гадна уг өвчнөөр цөөнгүй үүрэг гүйцэтгэгч өвчилж, эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэл ч байгаа юм. Гэхдээ энэ талаарх мэдээллийг Зэвсэгт хүчний Жанжин штаб болоод Батлан хамгаалах яамны зүгээс ихэд нууцалж, энхийг сахиулагчдыг ч ямар нэг юм ярьж, задлахгүй байхыг үүрэгдсэн бололтой.

ЗУРГААН CAP ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХДЭЭ ТЭД 4-5 НАСАА“АЛДААД”ИРДЭГ ГЭВ
Энхийг сахиулах ажиллагаа явуулж буй мандатын дагуу үүрэг гүйцэтгэгчдийг илгээхдээ холбогдох газрууд тухайн газар орны онцлог, эрсдэлд тохирсон вакцин, зарим тарилгыг дайчдад хийдэг байна. Гэсэн ч энэ нь бүрэн найдвартай гэсэн үг биш бөгөөд ерөнхийдөө эрсдэл өндөр аж. Түүнчлэн ялангуяа Өмнөд Судан зэрэг халуун бүсэд ажиллаж буй үүрэг гүйцэтгэгчид байнгын битуү хувцас өмсөж, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах ёстой байдаг. Ингээгүй тохиолдолд тус бүсийн ихэнх шумуул, шавьж, мэрэгч ямар нэг халдварт өвчин тээж, дамжуулж байдаг тул амь насанд маш их эрсдэлтэй байдгийг энхийг сахиулаад ирсэн дайчид хэлдэг. Түүнчлэн cap тутамд энхийг сахиулагчдад тарих шаардлагатай нэгэн хүчтэй тариа нь тухайн хүний биед асар их сөрөг нөлөө учруулдаг байна. Энэ талаар энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн нэгэн үүрэг гүйцэтгэгчийн ар гэрийнхэн “Cap тутамд дааврын болоод биеийн бусад тэнцвэрийг барих зорилгоор хийдэг тариа нь хүний биед асар их сөрөг нөлөөтэй гэсэн. Ер нь энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа залуусын сэтгэл зүй болоод бие организм нь үүрэг гүйцэтгэсэн зургаахан сарын хугацаанд 4-5 жил болсон дайны энерги, хүч шаарддаг гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, наслах нас нь 4-5 жилээр хоргодоод ирдэг гэсэн үг. Дээр нь малери, халууны гэх мэт өвчнөөр цөөнгүй нь өвчилж, зарим нь гүйцэт эмчлүүлээгүйн улмаас даамжирч амь насанд нь аюул учирдаг гэсэн” хэмээн ярьж байсан юм.

ТЭД ХЭН БЭ
Эх сурвапжийн мэдээлснээр одоогоор энхийг сахиулах ажиллагаанд оролцсон гурван үүрэг гүйцэтгэгч малери буюу хумхаа өвчний улмаас элэг, бөөрний архаг дутагдалд орж, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ уг өвчний эсрэг урьдчилан сэргийлэх зориулалтаар хийсэн вакциных нь сөрөг нөлөөний улмаас өвдсөн байх магадлалтай гэнэ. Энэ тапаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвапж “Ажиллагаанд явахын өмнө шаардлагатай бүх төрлийн вакцинд хамруулдаг. Гэхдээ тэр тарилга, вакцин нь хүний биед маш сөрөг нөлөөтэй юм билээ. Жишээ нь малери өвчний эсрэг вакцин нь хүний биед уг өвчнийг үүсгэх эрсдэлтэй байдаг юм билээ. Хэдийгээр ямар нэг халдвар тээгч шумуул, амыанд хазуулаагүй ч мапери өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол тэр нь вакцинтай нь холбоотой байх магадлал маш өндөр. Үүнийг эмч, мэргэжилтнүүд ч мэднэ. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх зориулаптаар тарьдаг учраас тариулахаас өөр арга байхгүй. Тариулах тохиолдолд элэг, бөөр зэрэг дотор эрхтнүүдээ хамгаалах эм, бэлдмэл маш сайн хэрэглэх ёстой гэж зөвлөдөг болсон байна лээ. Тэгээгүй тохиолдолд энэ өвчний вирусыг тээх, алсдаа өвдөх, амиа алдах эрсдэл их. Одоогоор монгол цэргийн нэрийг баатарлаг үйлсээрээ дэлхийд цуурайтуулсан цөөнгүй энхийг сахиулагч ажиллагааны үеэр авсан гэмтэл бэртэл, өвчиндөө шаналж, хэнээс тусламж эрэхээ мэдэхгүй байдалтай байгаа. Энхийг сахиулах үйлс сайхан ч үүрэг гүйцэтгэх үеийн эрсдэл, эрүүл мэндийн золиос дэндүү их” гэсэн юм.

МАПЕРИ БУЮУ ХУМХАА ГЭЖ ЯМАР ӨВЧИН БЭ
Шумуулаар дамжин хүнд халдварладаг хумхаа буюу малери өвчин нь одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй оронд тархаад байгаа аж. Сүүлийн үеийн судалгаагаар нийт 225 сая хүн хумхаа өвчний халдвар авсан гэж үзэж байгаа юм байна. Ихэвчлэн чийглэг, дулаан уур амьсгалтай Африк болон зүүн өмнөд Азийн орнуудад тархдаг уг өвчний нийт халдварын 90 орчим хувь нь Африкийн Сахарын орнуудад бүртгэгджээ. Өвчний эхний шатанд чичирч, ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илэрдэг бол дараагийн шатанд өндөр халуурч, толгой өвддөг байна. Харин дунд шатанд орсон хүний халуун бууж, ихээр хөлөрдөг бөгөөд цус алдах, ухаан алдах, элэг бөөрний дутагдал, мэдрэл хордлогын шинжүүд илэрч шхэлд хүрэх нь цөөнгүй аж. Хөнгөн хэлбэрийн үед эм ууж, хүнд хэлбэрийн үед (бөөрний дутагдал, уушгины хаван, амьсгалын дутагдал, шок, цусны бүлэгнэлт ихэссэн, цус алдсан, цустай шээх, шарлалт, элэгний архаг хатуурал зэргийн аль нэг илэрсэн тохиолдолд хүнд гэж үзнэ) судсаар тарьж эмчилдэг байна. Уг халдварт өвчнийг анагаах ухаанд 1937 онд илрүүлсэн бөгөөд одоог хүртзл гүйцэт судлагдаагүй. Өвчний гол нян тээгч нь шумуул, хачиг, зарим мэрэгч амьтан болон шувууд байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд шумуулаар халдварладаг байна.

Америкийн халдвар судлаачдын өнгөрсөн онд хийсэн судалгаагаар жилд дунджаар 663 хүн уг өвчнөөр өвчилдөг аж. Мөн Нью-Йорк, Нью-Мехико бсшон ОХУ-ын Волгоград хотод хумхаа өвчнөөр өвдсөн тохиолдлууд бүртгэгдээд байгаа учраас дээрх хотуудын эрүүл мэндийн байгууллага шумуулын эсрэг хор цацах арга хэмжээ авч байсан удаатай. Хумхаа өвчнөөр нас барагсдын төвшин 2000 оноос хойш дэлхийн хэмжээнд 47 гаруй хувиар, Африкт 54 хувиар буурсан ч нэг минут тутамд нэг африк хүүхэд энэ өвчнөөр нас бардаг байна. Саяхан гарсан мэдээллээс үзвэл, 2015 он гарснаас хойш 214 сая гаруй хүн хумхаагийн халдвар авсны 438 мянга орчим нь нас баржээ. 1900 онд, Кубын нийслэл Сан-Кристобал-дела- Хабана хотод хумхаагийн тархалт хурдацтай дэгдэж, олон мянган америк цэрэг хумхаагаар нас барж байсан нь испаничуудын бууны суманд үрэгдсэн цэргүүдийн тооноос ч давж байсан гэдэг. Түүнчлэн Африкийн дайн байлдаантай орнуудад энхийг сахиулахаар ирсэн олон мянган энхийг сахиулагч мөн л энэ өвчнөөр амиа алдсан байдаг. Тухайлбал 1960-аад оны үед мөргөлдөөн, дайн байлдаантай бүсэд амиа алдсан таван цэрэг тутмын гурав нь хумхаагийн улмаас нас бардаг байжээ. Мөн Вьетнамын дайны үеэр АНУ-ын олон мянган цэрэг уг өвчнөөр нас барсан байна. Өнөөг хүртэл хумхаагийн эсрэг бүрэн гүйцэд эмчилгээ олоогүй. Гэхдээ хүмүүс энэ өвчний талаар хангалттай мэдээлэлтэй болсон учир урьдчилан сэргийлэх арга хэмжээг харьцангүй сайн авдаг болжээ. Тийм ч учраас /толгой өвдөх, булчин өвдөх сулрах, чичрэх, бөөлжих,  гүйлгэх/ хумхаа тархсан орнуудад аялахаар төлөвлөж байгаа хүмүүст урьдчилан сэргийлэх тунгаар хумхаагийн эсрэг эм уухыг зөвлөдөг байна. Анагаах ухааны 2015 оны Нобелийн шагналыг Хятадын эм зүйч, Хятадын Эм эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач Юю Ту “Хумхаагийн эсрэг шинэ эмчилгээ” гэсэн судалгаагаараа хүртсэн. Одоогоор хумхааны эсрэг вакцин туршилтын шатандаа явж байгаа аж.

НҮБ-ААС ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ЗОРИУЛЖ ИЛГЭЭСЭН ОРОН СУУЦНЫ МӨНГӨ ХААШАА ОРСОН БЭ
Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэргүүд оролцож, нэр алдраа, сүйхээ самбаагаа олон улсын цэргүүдийн өмнө бахдуулаад цөөнгүй жил болж буй. Энэ хугацаанд Монгол Улсынхаа, Зэвсэгт хүчнийхээ нэр төрийг өндөрт өргөсөн олон сайхан үйл явдал болж, дэлхийд данслагдсан. Олон арван цэрэг эр гавьяа байгуулж, олон зуун хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан гээд гэрэл гэгээтэй бахархмаар зүйл зөндөө. Түүхэн гавьяа байгуулаад эх орондоо ирэх тэднийг төрийн одон, медалиас өөрөөр Монголын төр засаг хэрхэн харж үзэж, үналж байгаа бол. Мөн тэдний эр зориг, хөлс, хүч, хөдөлмөрийг үнэлж олгодог нөхөн төлбөр, урамшууллын тодорхой хувь, ар гэр, ахуй хангамжинд нь анхаарч НҮБ-аас олгодог гэх орон сууцны санхүүжилт хаачдаг бэ.
Үргэлжлэл бий

 

 

Ц.ДАВАА, Б.ЭНХ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/