Монголын хип хоп урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоороо ялгаран гарч ирсэн "Ice Top" хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 1-нд "Best of Ice top" нэртэй тоглолтоо хийх гэж буйгаа зарласан билээ.

Хамтлагийнхаа 18 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа энэхүү тоглолтоо тэд "Бидний хамгийн сүүлчийн тоглолт" гэж тус хамтлагийнхан онцолсон юм.

Хип хоп урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бий болгосон эдгээр авьяаслаг залуус тоглолтынхоо дараа уран бүтээлийн завсарлага авч цаашид сурч хөгжих, урлагийн өөр салбарт хүч сорих зорилготой байгаа гэнэ.

“Ice top” хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн 250 гаруй уран бүтээлээсээ сорчлон, үе үеийн хит болсон дуунуудаа энэ үдэш фэнүүддээ хүргэнэ.

Уг тоглолтод нь урилгаар дуучин Ч.Одонцэцэг, Ц.Хулан, Б.Баярцэцэг, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, BX, реппер Дөлгөөн болон “Гурван охин”, “Дижитал” зэрэг хамтлагийнхан оролцох аж.

"Best of Ice top" тоглолтын тасалбар 40-100 мянган төгрөгийн үнэтэй юм.

 

Д.Ана