Сүүлийн жилүүдэд арилжааны зах зээлийн шинэ төрөл болох крипто зах зээл сонирхогчид ихээхэн нэмэгдэж байна. Энэхүү зах зээлээс Монголдоо анх удаа токен гарган хөрөнгө босгохоор ажиллаж буй MGL forex broker компанийн захирал Л.Энхтайваныг энэ удаагийн дугаарт зочноор оролцуулан түүний хийж буй сонирхолтой төслийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд биткойн болон крипто зах зээл гэж их ярих болсон. Энэ зээлийн талаар болон та бүхний гаргах гэж буй токеноо энгийн үгээр тайлбарлавал

Крипто зах зээл Монголд 2017 оны зунаас буюу яг нэг жилийн өмнөөс ихээхэн яригдах болсон.Энэ зах зээл маань дотроо нь хоёр төрлөөр хөгжиж байна. Үүний нэг нь койн /coin/. Энэ нь нууцлалын технологоор зохиогдсон цахим мөнгө юм. Нэг үгээр хэлбэл дижитал мөнгө бөгөөд эдгээрээс хамгийн алдартай нь биткойн байна. Койн нь мөнгөтэй адил чанарууд нь төрөл бүрийн шинжтэй, хуваагдах, задрах шинжтэй, зөвшөөрөгдөхүйц, цахим орчинд хадгалах боломжтой, мөн тодорхой лимит хязгаартай эсвэл хязгааргүй, хүн бүхэнд нээлттэй буюу бие бие рүүгээ явуулж, хүлээж авах, олборлох боломжтой байдаг. Энэ зах зээлийн дараагийн хувилбар нь токен гэх ойлголт. Токен гэдгийг төлбөрийн хэрэгсэл гэж үзэхэд хэцүү. Үүнийг энгийнээр хэлбэл этериум, нео зэрэг койнууд дээр үндэслэсэн туслагч буюу эдгээрийн суурь  бааз дээр түшиглэн бий болгосон цахим хөрөнгө юм

Койн нь зөвхөн гүйлгээ, төлбөр тооцооны хэрэгсэл бий болгож хөрөнгө босгодог бол токен хөрөнгийн зах зээлийн схемийн дагуу хөрөнгө босгоно гэсэн үг. Токений хувьд миний мэдэх хамгийн тод жишээ нь Binance.com гээд Crypto exchange байна. 2017 онд анх үйл ажиллагаагаа нээсэн тус бирж BNB нэртэй токен үүсгэн ICO хийж (Initial coin offering буюу олон нийтэд өөрийн койн ийг санал болгох үйл явц.)байсан. Тухайн үед 10 сая орчим ам.доллар босгох токен гаргаж, энэ босгосон хөрөнгө дээрээ үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус компанийн токений үнэлгээ одоо 1.6 тэрбум долларын үнэлгээтэй болж, компанийн үйл ажиллагаа улам өргөжин дэлхийн хамгийн том крипто бирж болоод байгаа. Энэ нь ерөнхийдөө 10 орчим сая ам.долларын үнэлгээг зургаахан сарын дотор 1.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй болгоод зогсохгүй 200 сая ам.долларын ашигтай ажиллаж чадсан нь дэлхий дахиныг алмайруулсан явдал байсан. BNB токен нь Этериум дээр суурилсан буюу манай гаргаж буй MGL токентой ижилхэн суурьтай юм.

Танай компанийн хувьд Монголд анх удаагаа токен гаргаж байгаа буюу мэргэжлийн хэллэгээр бол ICO хийж байгаа гэлээ энэ талаараа ярихгүй юу? Зорилго нь юу вэ?

Бидний хувьд токен гаргаж байгаа гол зорилго бол дэлхий дээрх хөрөнгө оруулалтын  3 том зах зээлийн бүтээгдэхүүнийг нэг дансаар удирдаж болох системийг бий болгох юм. Эдгээр нь 1-рт. Форекс буюу валютын зах зээл (Одоогоор дэлхийн хамгийн том зах зээл өдөрт 5 орчим их наяд ам.долларын арилжаа хийгддэг), 2-рт. Хувьцаа, хөрөнгийн зах зээл,  3-рт. Крипто гэсэн зах зээлүүд байна. Тэгэхээр энэ зах зээлүүдэд хөрөнгө оруулалт, арилжаа хийхэд яагаад заавал нэг данстай байх вэ гэсэн асуулт гарна. Дэлхий улам бүр хавтгай болж, технологи эрчимтэй хөгжиж буй энэ үед хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүнүүд, шинэ боломжууд гарч ирсээр байна. Хөрөнгө оруулагч, арилжаачид эдгээр боломжуудаас сонгон хөрөнгө оруулалт хийхдээ олон брокер дээр данс нээлгэн хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь тухайн хөрөнгө оруулагчийн хувьд олон брокерийн компанид шимтгэл төлөх, цаг хугацаа алдах, мөнгөний менежмент хийхэд хүндрэл учрах зэрэг техник асуудал тулгарах, улмаар зах зээлийн ашигтай циклийг ашиглаж чадахгүй байх зэрэг бэрхшээл бий болгодог.

Жишээ нь хөрөнгө оруулагч дотоодын болон олон улсын хувьцааны арилжаа, крипто валют, валют арилжаанд оролцоход тус тусад нь өөр өөр брокер, бирж дээр данс нээлгэн арилжаанд оролцдог. Эдгээр брокероос уламжлалт валют гаргах, оруулахад олон улсын шилжүүлэг ажлын 2-5 хоног байдаг. Энэ хооронд зах зээл аль хэдийн өөрчлөгдөх боломжтой байдаг.

Мөн брокер ашигтай ажиллах гол нөхцөл бол арилжааны тоо олон байх явдал. Арилжааны тоог олон байлгахын тулд хөрөнгө оруулагч маань мөнгөө алддаггүй ашигтай ажилладаг байх ёстой. Иймээс манай судалгааны багаас гаргаж буй бүх салбарын мэдээллийг цаг алдалгүй авч, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дансаа удирдах, тогтмол сургалтанд хамрагдах арилжааны стратеги, техник шинжилгээний ойлголтуудыг байнга авснаар арилжаанаас олох ашиг нэмэгдэх болно гэдэгт итгэлтэй байна.Энэ нь дотоодын хөрөнгө оруулагч нарт үзүүлэх нэмэлт үйлчилгээ гэж ойлгож болно.

Бидний үйл ажиллагаа дотоодын бус гадаадын зах зээл рүү чиглэсэн арилжааг түлхүү дэмжин ажиллахаар төлөвлөж байгаа гэдгийг дахин хэлэх хэрэгтэй байх. Сүүлийн үед крипто валютын олборлолт хийдэг хүн нэлээд их болсон. Харин олборлосон койнуудаа зарж уламжлалт мөнгө(Fiat) болгоход шимтгэл, дүнгийн хувьд (өндөр дүнгээр авч зарах) бага зэргийн хүндрэлтэй байна. Энэ асуудлыг бид эксченж платформоороо бүрэн шийднэ дүн харгалзахгүй бага шимтгэлээр авч зарна гэсэн үг.

Тэгэхээр манай компани дээрх асуудлуудыг шийдэхээр 100 сая ширхэг MGL нэртэй токенийг гаргасан. Үүнээс 80 сая ширхэгийг дотоодын болон гадаадын зах зээл дээр зарна.

Гаргаж байгаа токены нэрний хувьд манай Mgl Forex Broker –оос гаргаж байгаа тул MGL токен гэж нэрлэсэн байгаа.

Танай компаний гаргаж буй токен зах зээл дээр хэдэн төгрөгөөр борлуулагдах вэ?

Бидний ICO хийх хугацаа 2018 оны 5 сарын 18 –наас эхлэн 2018 оны 7 сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлэх ба токеноо 2 өөр үнийн түвшинд санал болгож байгаа энэ нь эхэлж худалдан авсан буюу 2018 оны 6 сарын 18-ны өдрөөс өмнө худалдан авсан  хөрөнгө оруулагч нэг токенг 8 центээр буюу 192 төгрөгөөр худалдан авна, харин 2018 оны  6 сарын 19-ний өдрөөс 2018 оны 7 сарын 18 хүртэл худалдан авсан бол 1 токенийг 9.5 цент буюу 228 төгрөгөөр худалдан авна. Мөн уг үнэтэй тэнцэх биткойн, этериум гэсэн крипто валютаар төлбөр хийж болно.

Одоогоор дэлхий дээр нийтдээ 1400 крипто валют байна. Тиймээс бидний санал болгож буй токен эдгээрээс ялгаатай зүйл нь монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж гаргаж байгаа гэдгээрээ онцлог.

Токенийг анх удаа Монголд гаргаж байгаа ч үүнийг мэдэхгүй олон хүн байгаа, тиймээс энэ крипто хөрөнгийг худалдаж авснаар ямар ашигтайг энгийнээр тайлбарлавал ?

Хэрэглэгчид токенийг авснаараа ямар ашигтай вэ гэхээр бид ICO хийж босгосон хөрөнгөөр дээр дурдсан нэгтгэсэн платформ үүсгэнэ. Үүгээрээ бид хөрөнгө оруулагч, арилжаа хийдэг, сонирхдог хүмүүсийг дээрх 3 зах зээлд арилжаа хийхдээ ашигтай ажиллах боломжийг болгоно. Манай энэхүү шийдэл зөвхөн Монголд биш олон улсад брокерийн ажиллагаагаа өргөжүүлэх түлхүүр болно.

Мөн токен худалдан авсан хөрөнгө оруулагч яаж ашиг хүртэх вэ гэвэл. Дараах нөхцлүүдийн үр дүнд MGL токений үнэ цэнэ бий болно.

  1. Брокер хийсэн шимтгэлийн орлого болон бусад орлогоос ашиг хувиарлана. Энэ нь крипто валютаар гүйцэтгэнэ.
  2. Хэрэв ашиг хувиарлахгүй тохиолдолд ашгаараа зах зээл дээрээс токен эргүүлэн авч устгана. Энэ нь токений тоог багасгаж үнэлгээг өсгөнө.
  3. Манай плаформоор арилжаанд орохдоо арилжааны шимтгэлээс хөнгөлөлт эдлэх
  4. MGL токеноор манай крипто эксченж дээр бусад крипто валютыг авч зарахдаа 50% бага шимтгэлтэй байна. Энэ жилдээ зөвхөн гадны крипто валютууд байх боловч удахгүй блокчэйн дээр суурилсан дотоодынмаш олон бүтээгдэхүүн бий болно гэж харж байгаа. Жишээ нь компаний бонд, сангийн хувьцаа, тодорхой CFDs гэх мэт.
  5. Үүнээс гадна олон улсад үйл ажиллагаа явуулах үндэсний гэх тодотголтой анхны брокер байгуулагдах гэж байгаа ажилд оролцох боломж байна гэж үзэж болно.

Нэг үгээр хэлбэл MGL токен нь блокчэйн технологи дээр суурилсан цахим хөрөнгө гэж хэлж болох юм.

Ярилцсанд баярлалаа, танай компанитай холбоо барих бол яаж холбогдох вэ?

Манай компани Төв шуудангийн баруун талд Экспресс таэур-ийн 15 давхарт Mgl Forex Broker байрладаг ба 70177170 утсаар эсвэл манай компанийн www.mgltoken.io болон www.mglforex.mn сайтаар зочлон дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

С.Отгон