Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан долдугаар сарын 9,10-ны өдрүүдийг амралтын өдөрт шилжүүлэх талаар хэлэлцэн дээрх өдрүүдэд амрахгүй болжээ. 

Засгийн газар 27 асуудал хэлэлцэхээс 1 асуудал нь Үндэсний их баяр наадмаар амралтын өдрийг шилжүүлэх тухай байлаа. Баяр наадмаар 5 хоног амарна. 7 сарын 9-нд, 10-нд амрах хувилбарыг Засгийн газар хэлэлцээд хувийн хэвшилд халтай бас Засгийн газар болон төрийн байгууллагууд наадмын өмнөх өдөр хүртэл хариуцлага өндөр ажиллах ёстой гэж Ерөнхий сайд үзэж ЗГ-н гишүүд дэмжлээ.