Ц.Нямдорж сайдын хөлөглөдөг 360 саяын үнэтэй “LX-570”-ыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ
2018/07/18
Хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж 360 саяын үнэтэй “Lexus 570” унаа хөлөглөх болсон нь олон хүний бухимдлыг төрүүлээд байсан билээ.
Монголд импортоор орж ирээд 10 ч хоноогүй уг машиныг Ц.Нямдорж сайд унадаг болохоо хүлээн зөвшөөрсөн юм. Энэ асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би Ц.Нямдорж сайдыг жипээ зараад, төсөвт мөнгийг нь оруулаарай гэж хэлсэн. Энэ асуудал шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Өөрөө энэ асуудлаа шийдвэрлэнэ гэж итгэж байна" хэмээн тодотгон хэлсэн удаатай.
Энэ мэт нилээд шүүмжлэл дагуулаад байсан Ц.Нямдорж сайдын албаны унаа гэх “Lexus 570”-ыг зарахаар болсон бололтой. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсад оруулж ирсэн “LX-570” маркийн автомашиныг 360 сая төгрөгөөс эхлэн худалдах нээлттэй дуудлага худалдааны зарыг өдөр тутмын сонинд нийтлүүлсэн байжээ.
Зочин · 2018/07/19
0101 UBY DUGAARTAI NI ZARAACH BUR NEG HOGIIN DUGAAR HAANAAS OLOOD TABISIIN BOL HA HA HA SHUDARGA HUN DEE NYMDORJ
adafaf · 2018/07/18
undur unetei shahaany tergiig yamar teneg avah boldo
Ddd · 2018/07/18
20 xayc байрыг бас
ZOCHIN · 2018/07/18
Зөвөө зөв, улсын төсөв нь хүндрэлтэй, иргэд нь ядуу амьдарч байхад " дэндүү шударга " хүн Нямдорж ямар нүүрээрээ ийм үнэтэй машин уначихаад худлаа шударга царайлаад явдаг байнаа. Зөнөг өвгөн одоо төрд алба хашина гэж солирохоо больчихооч дээ, хөгшин хүнд хэн нэгэнд шударга харагдах гэж элдэв худлаа зан гаргах албагүй өөрийнхөөрөө байх амар шүү дээ. Одоо амардаа амар Нямдоржоо!