Өчигдөр үүрээр буюу Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарч осолдсон харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тэгвэл энэ хэрэг болоод баасан гарагт болсон хүн амины хэрэгтэй холбогдуулан ЗТХЯ-ны сайд болон дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар үүрэг албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болж энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч мэдэглэл хийгээд авсан.

Түүнчлэн энэ мэдээлэлтэй зэрэгцээд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа үүрэгт ажлаас чѳлѳѳлѳгдѳх хүсэлтээ гаргасан гэх албан бус мэдээлэл гарсан байна. Ямартаа ч түүний талаар энэ мэдээлэл баттай биш ч гэлээ хэрэв  үнэн бол түүний хүсэлтийг  УБТЗ ХНН-ийн Ерѳнхий хороо шийднэ.

Учир нь түүнийг 2016 оны есдүгээр сарын 28-нд тус Ерѳнхий хорооны хурлаас томилж байсан учраас түүний хүсэлтийг Оросын тал яах эсэхээ хэлэлцэх аж.