Бид 2 хоёулаа 2 дахь амьдралаа зохиогоод 4 жил болжээ...Энэ амьдралаа бас л алдчихгүй юмсан гэсэндээ хэлгүй.дүлий.сохор мэт тэвчсээр эцсийн дүнд юуг хамгийн ихээр ойлговоо гэхээр

1.Маш сайн ярилцдаг байх хэрэгтэй юм байна
Бидний хоорондын харилцаа дэндүү төгс байлаа. Гэвч гадны хүмүүсийн хов жив аар саар зүйл зүрхэнд бугалж тэр нь бөөгнөрсөөр би гэж хүн бөөн бөөн гомдол тээсэн юм л бол уйлсан, өсөрхөж хонзорхссон тийм л хүн болчихлоо

2.Өөх өгсөн ч өөрийсдгүй мах өгсөн ч манайсдгүй гэгчээр хүний хүүхдийг 4жил хиртэй хувцсыг нь угааж хооллож ундалахад эмэгтэй хүүхэд хэрнэээ аавтай нь муудаад уйлаад сууж байхад хээв нэг инээгээ л сууж байгаад яагаад ч юм дэндүү их гомдлоо бодвол өөрийн хүүхэд шигээ санаж явсан болохоор гомдож байгаа бололтой

3.Хүн эд хөрөнгөөр дутаагүй ч Сэтгэл гэдэг зүйлээр ангаж цангадаг юм байна гэдгийг голдоо ортол мэдэрлээ

4.Байдал ийм байлаа ч яаж ийгээ л болгоно доо гэж бодоод нойр ч хүрэхгүй байгаа өөрийнхөө тэвчээрийг биширнэм. Гэхдээ би хүүгээ өнчрүүлэхгүйн тулд иймхэн юмыг даваад гарна л гэж бодож байна

Чамдаа би дэндүү хайртай ш дээ

Гэхдээ яагаад бидний харилцаа ийм болчихов оо гээд согтуу гудайж суух нөхрөөө хараад сэтгэл зөөлөрж өөртөө бурууг өгөөд л байж байна
Салалт гэдэг зүйлыг дахиж үзэхийг хүсэхгүй байна
Өмнөх амьдралын золиос болсон том хүүгээ нүдний цөцгий шиг хайрладаг учраас энэ адармаатай амьдралаас холхон эмээгийн эрх хүү болгосон нь болж дээ л гэж бодох юм. Ээжийнхээ уйлаад суухыг харах ямар сайхан байхав дээ.