Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 13. Санчир гараг. Тооно одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин могой өдөр.   

Барилдлага: Идэр 
Шүтэн барилдлага: Төрөхүй  
Суудал: Шороо

Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 11 цаг 17 минутанд намрын хугас дунд орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.