Улиран одож байгаа алтан унжлагат Тахиа жилд газар тариалан, мал аж ахуйн салбарт амжилт бүтээлтэй ажилласан хөдөлмөрийн сайчууд төр засгаасаа хөдөлмөрөө үнэлүүлэн “УЛСЫН АВАРГА” хэмээх эрхэм цолоор шагнуулаад байна. Манай аймгаас 2017 онд 15 улсын аварга  төрөн гарлаа. Аваргуудын шагналыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч Д.Нарантуяагийн хамт, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Ш.Оргилын хамт, УИХ-ын гишүүн Н.Оюундарь аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаагийн хамт өргөө гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэн гардууллаа.

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛНООР:

1.Ерөө сумын “Моностойн нуруу” ХХК

2.Түшиг сумын “Анхтамир” ХХК

3.Хушаат сумын “Цэгээн хуст” ХХК

4.Хушаат сумын “Элит үр” ХХК

5.Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК

6.Цагааннуур сумын “Товхонхан” ХХК

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ-ААР:

1.Орхонтуул сумын тариаланч Батаагийн Эрдэнэтогтох

2.Түшиг сумын “Бооцын тариа” ХХК-ийн механикжуулагч Даржаагийн Ганболд

3.Хушаат сумын “Өгөөж Мандал-Уул” ХХК-ийн механикжуулагч Нямсүрэнгийн Жаргалбат

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР:

1.Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Намдаагийн Балдорж

2.Баянгол сумын Гонир багийн малчин Басангийн Балжинням

3.Сант сумын Хушаат багийн малчин Жигжидсүрэнгийн Цогтбаатар

4. Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Оршихын Оюунчимэг

5.Зүүнбүрэн сумын Бэлчир багийн малчин Тэгшбаянгийн Бат-Орших

УЛСЫН АВАРГА ФЕРМЕР”-ЭЭР:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн фермер Дашнямын Отгонбаяр