Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан. Улмаар Шадар сайдаар Н.Номтойбаяр томилогдсон юм.

Тэгвэл тэрбээр өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа. Түүнд ажлаа хүлээлгэн өгч буй Шадар сайд асан Х.Ганхуяг "Миний бие Шадар сайдаар ажилласан 5 сарын хугацаанд салбарын 5 том хуулийн төслийг шинэчлэн боловсруулж УИХ-аар хоёр хуулийн төслийг амжилттай батлууллаа.

Төрийн ажлын уялдаа холбоог хангах, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар хоорондын гацалт, зөрчил, уялдаагүй байдлыг арилгах, удааширсан ажлуудыг урагшлуулах, ажилтан алба хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой анхаарч ажиллалаа" гэсэн юм.