|
Монголын цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан Эрээний хил 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд амарсан. Жил бүрийн цагаан сараар хил ийн амардаг бөгөөд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 05-наас хэвийн ажиллаж эхэлжээ.
Арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй, цэцэрлэг, ЕБС арванхоёрдугаар сарын 18-н хүртэл онлайнаар хичээллэж, 2021 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан.
Буян үйлдэгч хэмээх усан барс жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 12:00 цагаас эхлэх гэж байна.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран нийтэлж байна.
Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн баталж, өнөөдрөөс мөрдөж эхэллээ.
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих 188 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөгөөр хэвээр олгохоор шийдвэрлэсэн билээ.
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2022 оны төсөвт тодотгол хийж, өндөр настнуудын тэтгэврийг нэмэх тухай асуудлыг хэлэлцэж байгаа билээ.
Жилийн өмнө, 2021 оны нэгдүгээр сарын 27-ны УИХ-ын чуулганы хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилж байв. Үнэнийг хэлэхэд, тухайн үед Л.Оюун-Эрдэнийг хоёр сар, сайндаа л гурван сар ажиллаад Ерөнхий сайдын албан тушаалаас огцорно гэцгээж байв.
2021 он гармагц АН хоёр удирдлагатай болсон билээ. Улмаар мөн оны 3-р сард С.Эрдэнийн удирдсан талаас зохион байгуулсан АН-ын даргын цахим сунгаа гэгчид НИТХ-ын төлөөлөгч Майнбаярын Тулгат гэх залуу ялалт байгуулж, АН-ын дарга болсон юм.
Эх, нярайд эмнэлгийн анхан шатын тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад холбон зуучилсан. Эх болон нярайн биеийн эрүүл мэндийн байдал хэвийн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үндэслэн Монгол Улсын төсвийг тодотголыг УИХ-д өргөн бариад байгаа билээ.
Монгол Улсын хөгжил нөлөөлөхүйц, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн 55% нь чанаргүй зээлийн ангилалд багтсан асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж байна.
Казахстаны Ерөнхийлөгч Токаев хэдийгээр байдал тогтворжиж байна гэж байгаа ч энэ нь нөхцөл байдлыг хэтэрхий сайнаар харж байгаа хэрэг юм. Казахстанд болсон эмх замбараагүй үйл явдал дахин давтагдана гэдэг нь тодорхой. ЗХУ задарснаас хойш 30
Засгийн газар, УИХ ээлжит бусаар хуралдаж Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг хэлэлцэх гэж байна.
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3,080 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 434,735 болж нэмэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Хотын дарга асан Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр өнөөдөр /2022.01.25/ өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн байна.
Өчигдөр буюу 2022 оны 1 сарын 24-ний өдрийн 14 цаг орчимд нэг настай хүүхдийг зодож, биед гэмтэл учруулан гудамжинд орхин явсан хэрэг бүртгэгджээ.
2021 оны сүүлийн сард, одоогоос ердөө ганцхан сарын өмнө Оюу толгойтой холбоотой мэдээлэл оволзож байв. Одоо харин нам жим болжээ. 2021 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниас Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн. Түүгээр өнөөдрийн нөхцөлд Монголын талд ашигтай гэж болохоор таван санал бичсэн байв.
Коронавируст халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан.
1911-1912 оны хувьсгалын үр дүнд нэгдсэн Хятад улс бодитойгоор задран унасан нь Урианхайн хязгаар (Тува) болон Монгол дахь хяналтаа эрс сулруулахад хүргэсэн. Тэд Хятадаас хараат бус улсууд болон өөрсдийгөө тодорхойлсон юм. Тэднийг Зөвлөлт Орос улс цэрэг, засаг захиргаа, эдийн засаг, санхүүгийн хувьд дэмжиж байв. Тэд ЗХУ-ын хамгаалалтад бараг орсон.
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын хэмжээнд хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлсэн байна.
Канадын фермерийн гэр бүлд 1934 оны 5 сарын 28-ны өдөр 5 ихэр охин төрж, дэлхийг шуугиулжээ. Учир нь дэлхийд 5 ихэр хүүхэд төрсөн анхны тохиолдол энэ байсан юм. Ихрүүд бүгд эрүүл саруул төрсөн нь, тухайн үед энэ нь хэний ч санаанд багтаагүй хэрэг шүү дээ. Эмч нар үүнээс хойш дахин 5 ихэр хүүхэд төрөх боломжгүй хэмээсэн нь тэдний нэр алдрыг улам бүр түгээж байв.
Үндсэн хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль тогтоогчиддоо хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсаар буй.
Тэрбээр "Сүүлийн долоо хоногт манай улс дахь тохиолдлын тоо өссөн. Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнөхтэй харьцуулахад 5 дахин өсөж 25 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Тохиолдлын тоо нийслэл хотоос гадна Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад нэмэгдэж байгаа.