БНХАУ-ын иргэн гэртээ 2020.08.31-2020.09.01-нд шилжих шөнө 02:00 цагийн орчим дээрэмдүүлсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал, БГД-ийн 6-р хороонд шөнийн 02:00 цагт БНХАУ-ын иргэнийг гэртээ унтаж байхад хаалгыг нь тогшиж гэрт нь орж, мөнгө, эд зүйлс болон гар утсыг нь дээрэмджээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж саатуулсан байна. Хэргийг 34 настай эрэгтэй С, 47 настай Б нар үйлдсэн болох нь тогтоогдсон.

Дээрх хэргээс гадна СХД-ийн нутаг дэвсгэрт иргэн О-г гэртээ унтаж байхад нь зүс таних этгээд гэрт нь орж дээрэмдсэн хэрэг бүртгэгдсэн байна.

Тиймээс иргэд шөнө оройн цагаар хаалгаа танихгүй хүнд шууд тайлж өгөхгүй байх, хаалгаа онгойлгож өгөхөөсөө өмнө дурангаар харж, асууж болзошгүй эрсдэл бүхнээс сэргийлнэ үү.