Баянхошууны замд өнөөдөр буюу 2021*02*10-ны өдрийн 13 цагийн орчим 14 машин хоорондоо мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол гарчээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны Жанцангийн уулзварт ачааны машины тормоз ажиллагаагүй болсноор зам дээрх машинуудыг мөргөсөн гэх эхний мэдээлэл байна.  Эх сурвалжуудын мэдээлснээр том оврын машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан байна.

Уг хэргийг шалгаж эхэлжээ.