Айлын хашаанаас танкийн их бууны сум олджээ

 

Тодруулбал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багийн 8 дугаар гудамжинд иргэн Э-ийн хашаанд сум байна гэсэн дуудлага 2019.07.09-ний өдрийн 17:49 цагт  Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, 1 автомашин,аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн хэлтсийн 1 алба хаагч, 1 автомашин, Тагнуулын хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашин, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашин, 278 дугаар салбарын 1 алба хаагч, 1 автомашин  нийт 10 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж танкийн их бууны 125 мм-ийн 1 ширхэг сумыг  07.10-ны өдрийн 06:30 цагт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай хүрэлцэн очиж сумын төвөөс урд зүгт 5 км-т устгаж булсан байна.