МУГЖ Д.Хүрлээгийн охин Намуунаа, “Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иш нар үерхэж, салж байсан цаг саяхан билээ. Салсан цагаасаа хойш Х.Намуунаа эх орондоо мандан бадарсан бол “Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иш сураггүй алга болсон юм. Тэгвэл алс хол АНУ-д амьдарч байгаа  О.Гүнчин-Иш хувийн амьдралдаа эхнэртэй болж, бүл нэмжээ. Тодруулбал, “Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иш охинтой болсон бөгөөд чухам аз жаргалтай байгаагаа зарлаж явна.