Сайн байна уу та бүхэнд ажлын амжилт хүсье. Би 2015 онд гэрлэсэн, одоо 2 хүүтэй, нөхөр аймагт цагдаа хийдэг. Би суманд мэргэжилтэн хийдэг байлаа.

Тэгсэн нөхрийг маань нэг хүүхэн толгойг нь эргүүлээд найз хүүхэнтэйгээ суулгачихсан. Намайг маш муу хүн болгож харагдуулсан, жирэмсэн байхад маань Булгаа гэдэг хүүхэн нөхөртэй минь хамт над руу дайраад л маш их доромжилсон Нөхрийнхөө чатаар ороод бүгдийг нь мэдсэн юм. Тэрнээс хойш жил гаран болж байна. Мөнхтуяа гэдэг хүүхэнтэй суугаад хаяад явсан. Би сэтгэлээр маш их унасан. 1 сар гарангийн дутуу хийсвэрээр төрөөд 1 сар хэвтэрт байсан. Одоо ч сэтгэл минь хэцүү байна. Том хүү маань байнга аавыгаа асуудаг, бага хүү маань ааваа гэж хэлд орсон байнга аав гэж ярьдаг.

Цаашид амьдрахад үнэхээр хэцүү байна. Яагаад хоёрын хоёр хүүгээ хаяад явж байгаа юм болоо. Тэр хүүхэнтэйгээ суугаад хүүтэй болсон байна лээ. Яагаад миний хоёр хүү эцэггүй сэтгэлийн гүн шархтай өсөх ёстой гэж надад үнэхээр хэцүү байна. Ажилдаа орж хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй байгаа ч би эцгийг нь орлохгүй гэдгийг тэр хүн ойлгохгүй байгаа юм шиг. Том хүү маань 4 настай аав хэзээ ирэх юм, аавтайгаа ярья гэдэг. Одоо бүр орондоо шээгээд инээх нь багасаад юм бодоод л суудаг, цэцэрлэгтээ явах дургүй байнга толгой өвдөөд байна гэдэг болсон. Амьдын хагацал үзүүлж хүүгээ яагаад ингэж зовоож байгаа юм болоо, би хүүдээ юу гэж хэлэхээ мэдэхгүй байна., туслаач хүмүүсээ