Энийг нөхөр ч уншиж байгаа, миний зөв үү, буруу юу
2019/12/27
Нэрээ нууцалхыг хүсслээ: энийг нөхөр ч уншиж байгаа учир хүмүүсийн сэтгэгдэлээс өөрийнхөө зөв байна уу үгүй юу гэдгийг бусдын нүдээр нэг хараг гэсэн юм.
Би 30тай нэг охинтой, нөхөр өмнө нь амьдралтай байсан салаад нилээд хугацаа өнгөрсөн байсан хойно нь учраад хайрлаад суусан.
Суугаад 4 жил болжээ. Энэ хугацаанд хүүхний асуудал бишгүй гарч ёстой нялх охиноо тэвэрч уйлаад л туулсан. Төрөөд таргалсанаас болж сэтгэлээр ч их унасан. Маш их хичээж 84кг-аас 66 хүрсэн. Саяханаас нөхөр бие өвдлөө гээд гэртээ хэсэг байх болсон. Мэдээж би ваксаас авхуулаад, үнэртэн, сүүл, чих... гээд л залуу хүмүүс гоё байх гэж хичээсэн ч харилцаа өөрчлөгдөхгүй намайг энхрийлэх бүү хэл бараг хүрэх нь ч цөөрсөөр өчигдөр" хийх хүсэл төрөхгүй байхад би яахын" гэсэн үг сонсоод сэтгэл хоосроод явчихсан. Нээх сэтгэлгүй хүнд тоогдох гэж ядах өөртөө ой гутсан.
Уг нь миний нөхөртөө үнэнч байж хайралдаг сэтгэлэээс минь болж надад дуралсан, одоо ч хайртай гэдэг эрчүүд байдаг. Би нэг удаа ч хуурч үзээгүй миний үнэ цэнэ ямарч хэрэггүй байсныг ойлгосон. Маш олон зүйлийг хассаж бичлээ. Охиноо бодоод энэ хүнийг тэвчээд явах байх.
Гэхдээ захын янханд мөнгө зарж унтаж хэвтэж, биеэ үнэлэгч охидтой гуйж ирээд харилцаа үүсгэдэг хүнд миний үнэнч хайрлах сэтгэл, хичээж өөрчлөгдсөн бие ямарч үнэ цэнэгүй байхад би өнөөдөр яаж байх ёстойгоо ойлгохоо байлаа. Эргэн тойронд миний нөхөрт дуртай хүн нэг ч байдаггүй ч би өмөөрч хамгаалж ирсэн. Өөрийгөө маш их үзэн ядаж байна
Зочин · 2019/12/28
Зочин · 2019/12/27
зарим тохиолдолд хүнтэй суух гэж яарах хэрэггүй юм шиг санагддаг. залуус бэлэн болоогүй бхдаа хүнтэй сууж хүүхэдтэй болоод гэрт уягдчихдаг. тэрнээс болоод эрх чөлөөг хүсч хүүхдээ өнчрүүлэх, гэрээсээ гадуур явдалтай болох гэх мэт үр дагаварууд гараад байх шиг. тийм ч их хүсээгүй хүнийг гэрт хүүхдүүдээр уях гэж яарах хэрэггүй гэж хүүхнүүддээ хэлмээр санагддаг. үр дагавар нь хүсмээргүй бдалд хүргэж мэдэх болохоор л тэр. яахав тэдэн хүүхэдтэй болно энэ тэр гээд гэр бүлээ төлөвлөчихсөн гэр амьтай, халамжтай залуус бол өөр л дөө.
Зочин · 2019/12/27
Зочин · 2019/12/27
zochin · 2019/12/27
chinii unench setgeliin gal deer us hiij bga bol adilhan l bai l daa.chi ch gesen hun biz dee.chamaig gesen zondoo hun oldono.onoodriig hurtel itgel uzuullee boloo biz dee.