Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өчигдөр өөрийн facebook хуудастаа гэрийгээ танилцуулав. Учир нь тэрээр “Married” буюу гэрэлсэн хэмээгээд М.Отгонцэцэг хэмээх бүсгүйн facebook хаягийг холбосон байна.

Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол Асашёорюү Д.Дагвадоржийн хувьд тэрээр хоёр дахь гэр бүлийн амьдралаа эхлүүлж байгаа юм.

Аралын Япон оронд эр бяраа гайхуулан донсолгож явсан Их Аварга Асашёорюү Дагвадорж эхнэр Тамираасаа салснаасаа хойш олон ч бүсгүйтэй нэр холбогдсон.

Их Аваргын хайрыг булаасан тэрээр “Urban Jeans” брэндийн моделиор ажилладаг бөгөөд тэд саяхныг хүртэл “Шинэ яармаг” хороололд хамтдаа амьдарч байна.