Сайн байна уу. Нилээн алдаа дутагдалтай бичсэн байж болох тул тэвчээртэй хандан туслахыг хичээнгүйлэн хүсэж байна. Би одоо 25тай учир нь юу вэ гэвэл дөнгөж 18н насандаа айлын охинтой суугаад жирэмсэн болгоод хөөрхөн охинтой болж билээ.

Тэгээд 2 оюутан тусдаа гараад охинтойгоо хоолтой8 хоолгүй олон хоног болдог л байлаа. Тухайн үед улсын төлбөргүй сургуульд хүссэн болгон болж чаддагүй мэргэжлээр сурx байлаа. Манай хүн ч гэсэн хувийн сургуульд суралцаж байсан. Охиноо хүнээр харуулдаг байсан үе. Тухайн цаг үед би буруу гарын 10н жилийн залуустай нийлж хааяа уудаг байсаан. Дараа нь хийгээгүй зүйлийнхээ төлөө байцаагдаж, 461р хорих ангид шууд саатуулагдаж билээ. Мэдээж жаахан охиноо, эхнэрээ орхиод тэнд хийгээгүй хэргийнхээ төлөө 5 сар саатуулагдах ямар олиг байх билээ.

Тэгж явсаар байгаад нэг юм гараад гадуур 2 жил байцаагдаж билээ. Мэдээж хангалттай нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. За гарч ирэх үед бүх зүйл аймшигтай болж эхэлсэн. Сургуулиасаа хөөгдсөн, эхнэр оюутан учир тэднийг тэжээхийн тулд ажил олж хийх гэхээр өдөр бүр цагдаа дээрээ 10-5 цаг хүртэл хүлээлгийн өрөөнд суудаг байлаа. Ажил хийх боломж олгодоггүй байлаа. За тэгээд хэсэг будилж хагас дутуу ажил барилга олж хийгээд охиноо цэцэрлэгт өгөөд эхнэр сургуульдаа яваад хэсэг арай гайгүй болж эхэлсэн.

Тухайн үед би сэтгэлээр маш их унадаг байсаан, гэсэн ч архи гэдэг зүйлээс хол байдаг байсан. Манайд эхнэрийн 10н жилийн найз гээд нэг охин хэд хоног байхаар болов. Нэг өглөө эхнэр хичээлдээ явсан хойгуур охин бид 2н хажуугаар ороод ирж билээ, мэдээж ямар ч харилцаа бий болоогүй. Тэгээд удалгүй сонин зүйлс тохиолдож эхэлсэн. Эхнэр бид хэрэлдэж эхэлсэн яагаад ч юм байнга хэрүүл гараад байдаг. Тухайн үед хэд хэдэн удаа охин бид хоёрыг орхиод гадуур хонодог байлаа. Байдал нэг л биш болоод байгааг гадарлаж эхэлсэн надад тийм айхтар хар гэх зүйл байхгүй ээ .

Тэгээд өөрт нь мэдэгдэхгүйгээр эхнэр өөр хүмүүстэй мөнгөөр унтаад яваад байгааг олж мэдсэн. Яагаад ч юм тэр үед нэг л уйлчих гээл байдаг байсан, чи ажилгүй мөнгөгүй юм чинь эхнэр чинь ингэж яваа нь чиний буруу гэсэн бодол орж ирдэг байсан. 2 сар орчим чимээгүй байж байгаад бүх үнэнг хэлсэн боловч өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсан.

Хэсэг хугацааны дараа ярилцаж байгаад бүх үнэнгээ надад ярьж өгсөн, үнэхээр уйлмаар байсан. Энэ явдлаас 1жилийн дараа 2 тийшээ болсон. Одоо салаад 4 жил болох гэж байна. Энэ хугацаанд нөхөртэй болоод гэрийхэнтэйгээ танилцуулаад салсан байдаг юм байна лээ.

Охины хувьд сар бүр ээж рүү нь тэтгэмж маягаар 100г шилжүүлдэг. Миний хувьд одоо тогтсон ажилтай, ажлынхаа хажуугаар хувийн сургуульд суралцаж байгаа. Дараа жил төгсөнө. Манай хүн сургуулиа төгсөөгүй барилгачин болсоон, өвөлдөө мэдээж ажилгүй.

Гол асуудал нь би буцаад гэр бүлтэйгээ амьдрамаар санагдах юм. Нилээн хэдэн жил тусдаа байсан болохоор хэцүү байх л даа ... эхний 1 жилд хэдэн2 удаа нийлэх талаар эхнэр хэлсэн боловч тухайн үед би татгалзаж орхисон. Мэдээж танилцах хүсэлт ирдэг боловч нэг л төвөгшөөсөн байдалтай байдаг. Эсүүл бүхнийг мартаад хүнтэй үерхээд амьдралаа эхлүүлсэн дээр үү. Та бүхнээс тусламж хүсэхээр шийдлээ.