БНХАУ-д махны үнэ Монгол улсад худалдаалагдаас өндөр үнэтэй байдаг.

Үүнтэй хoлбоотойгоор Хятад иргэд ашиг олох зорилгоор Монгол улсад аялалын виз авч орж ирэхдээ зохион байгуулалттайгаар МХЕГ-ын бичиг болон бусад баримтыг хуурамчаар үйлдэж, мах хилээр нэвтрүүлдэг байсан нь тогтоогджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь “Эмээлт” болон Налайхын түүхий эд бэлтгэн нийлүүлэх төвийн ойролцоо байрладаг, малын мах бэлтгэж, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн нутгийнхаа иргэдтэй хамтарч хууль бус үйлдэл гаргасан гэнэ. Хоёр улс хилээрээ зорчигч нэвтрүүлэхийг хязгаарлахаас өмнө тус улсаас жуулчны, бизнес ангиллын виз авч орж ирсэн иргэд дээрх газруудад байрлалтай хятад, өвөрмонголчуудтай бүлэглэн, мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог зөвшөөрөл, бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн юм байна.

Улмаар түүнийгээ ашиглан Монгол Улсаас өмнөд хөрш рүү адуу, ямааны их хэмжээний мах гаргасан аж. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдээлснээр 2020 он гарснаас хойш л ийнхүү хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний махаа гаргасан гэнэ.

Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгуулагаас шалгаж байгаа бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.