Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоолоо. Шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ.    

Хэргийг эргэн сануулахад, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Доржханд, Минжбадам, Санжаадорж нарыг буруутгасан юм. Тэдэнд эрүүгийн хуулйн 22.1.1, 22.1.2, 22.4.6-д зааснаар ялах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Ингэснээр Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат болон  Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нар яллагдагчаас шүүгдэгч болж байгаа юм. Хэдийгээр шүүгдэгчээр татагдсан ч Л.Эрдэнэбатын хувьд сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй хэвээр үлдэж байгаа. 

Шүүхээс хэргийг хэрхэн шийдвэрлэх тухай бид эргэн мэдээлэх болно.