Оросын эрдэмтдийн гарган авсан коронавирусний вакцинд хамрагдсан сайн дурынхны 100 хувьд нь дархлаа тогтжээ. Энэ тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдсэн байна.

"Туршилтанд оролцогчдын 100 хувьд нь 21 дахь өдрөө дархлаа тогтсоныг туршилтын нэг болон хоёрдугаар үе шат харуулж байна. Амьтдын мөн 100 хувьд нь дархлаа тогтсон. Бид илүү аюулгүй аргыг сонгосон. Үүнийг Эбола вирусний эсрэг вакцинд өмнө нь туршиж байсан хэмээн" Дмитриев ярьжээ.

Оросын гарган авсан вакциныг 20 гаруй улс сонирхож байна. Түүнчлэн Оросын вакциныг үйлдвэрлэх ажилд 5 орчим улс оролцохоор төлөвлөж байгаа аж.   

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Тархвар судлал, микробиологийн төвийн вакциныг 9 дүгээр сард үйлдвэрлэх төлөвтэй байгаа талаар ОХУ-ын Шадар сайд Татьяна Голикова өмнө нь мэдэгджээ.