Би нэг юмыг ерөөсөө ойлгохгүй юмаа. Надад зөвлөгөө өгөөч.Бид хоёр хүүгээ алдаад хоёр сар болж байгаа юмаа. Надад маш хүнд цохилт болж сэтгэл минь одоо ч хэцүү байна.

Маш олон үйл явдлууд ар араасаа өрнөж өнгөрлөө. Хүүгээ алдсаны дараа хэсэг юм ч ярьж чадахгүй хямарч сэтгэлийн хямралд туйлдаа орж үзлээ. Маш хэцүү байсан үгээр хэлэхийн аргагүй. Харин энэ бүхэнд эхнэр маань их тайван хандаж чадсан. Ер нь их сэтгэлийн хаттай хандсан. Биеэ маш сайн барьсан. Найз нөхөд гэр бүл нь ч их дэмжсэн. Харин би хэтэрхий их хүүгийнхээ араас гашуудаад өөрийгөө ч танихгүй болтлоо өөрчлөгдсөн. Сэтгэл гэдэг сэмэрсэн юм шиг л явлаа. Түүндээ сэтгэлийг нь засах үг хэлэх бүртээ хараалгаж байлаа. Энэ бүхэн бүгд надаас болсон гэж тэр хүмүүс үзэж. Эхнэрт маань сал гэж бүгд л дуу нэгтэй ятгасан.

Тиймээ би өөрийгөө зөвтгөдөггүй юм би буруутай маш их буруутай. Энэ бүхэн ирэхгүй юм шиг хэнэггүй хээгүй явсан би буруутай. Хүүгийн дөчин ес хоног нь дуусаагүй байхад гэнэт л нэг залуу гараад ирсэн. Тэр хүний сэтгэлийг засаж хажуунаас нь салалгүй сайн нэр олсон байх л даа. Эхнэртэй минь ойрхон байдаг юм. Би тэрнийг нилээн хэд харсан. Тэрэнтэйгээ одоо ч уулзаж хамт байгаа. Хайр дурлалын чатуудыг нь хүртэл тэр үед харсан. Тэр хүндээ сайн гэсэн. Жаргалтай инээмсэглэж байна лээ. Ер нь гашуудлын энэ хоёр саруудад уулзах гэж ярилцах гэж оролдсон боловч зайгаа аван их л сэтгэл санаа нь тайван болсон мэт утсаар ярьдаг байлаа. Найз нөхөд нь тас тас инээнэ түүний дагаад тэр ч инээх нь тэр. Утсаар ярих бүрт найзууд нь тавалсан аястай харьцана. Нөгөө залуу нь ч ичих зовохыг үл мэдэн хачиг шиг наалдаж байгаа нь харагдана.

Тэр ч мөн адил сүүлд уулзахад инээж шоолонгуу харьцаж үхэх нь үнэн төрөх нь үнэн үхсэний араас үхэх юм уу гэх хүйтэн үгийг чулуудаад авсан. Утас зогсоо зайгүй дуугарч эхнэр маань ч тийшээгээ яарч байсан. Тэр үед би хэд хэдэн үйл явдлуудыг сайн мэдсэн юм. Найзындаа хамт амьдарч байгаа нь ойлгогдсон юм. Хамт тэр үед очсон дүү маань. Та яагаад ахыг ярихаар шоолоод инээгээд байгаа юм бэ, ах таны төлөө л нааш нь ирэн иртлээ таныг надад сайн сайхнаар яриад явсан. Таныг бодож ярихаар инээгээд тавлаад байхын гэх үед тэрнийг би харсан юм. Бүх зүйлийг мартах гэж хүмүүсийн ярианаас санаа зовсон байдалтай байсан. Мартахын тулд тэр бүхнийг хийж байгааг ойлгосон. Миний хийсэн үйлдэл бүхэн буруутаж байлаа. Алхам бүртээ. Гашуудалд дунд инээх тавлах хүмүүс бүхнийг үгүйсгэх тэр харилцааг би ойлгоогүй.

Яагаад маргааш өөрсөд нь энэ зовлон учрахгүй мэт амьдарна вэ. Яагаад хүний зовлогоор дайжин хийж өөрсдийн бодлоо тулгана вэ. Одоо бол би хүүгийнхээ өмнөөс тэр хүмүүст их гомддог. Бид талийгаачийгаа зүгээр л зураг болгоод зул урд нь бариад л хэсэгхэн гашуудаад тэгээд мартахаа л түрүүнд тавьдаг. Өөр өөрсдийн замаа бодоод жаргалтай амьдрал тийш явахаа боддог. Талийгаачийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаггүй юм шигээ. Амьдралд байхгүй болсон орон зайг нь сайн сайхан байлгах гэж хичээдэггүй юм шигээ. Ер нь хүн хэн нэгнийг мартахын тулд шинээр амьдрах гэж явдаг юм болов уу?