Орхон аймгийн Баян-Өндөр суманд эхнэрээ буудаж хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн ... тоотын оршин суугч 53 настай  иргэн Б: "Би эхнэрээ буудаад алчихлаа” гэсэн дуудлага аравдугаар сарын 31-ний 06:49-д тус сумын цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид очиж шалгахад 50 настай эмэгтэй Э-ийн  толгойн тус газарт нөхөр ТОЗ-8 маркийн галт зэвсгээр  нэг удаа буудаж, амь насыг нь хохироосон нь тогтоогджээ.