Сүүлийн 24 цагт 24803 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнд коронавирус илэрлээ. Мөн 39 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 2481  боллоо. Сая бүртгэгдсэн 8 хүний 3 нь гадаадаас зөөвөрлөгдсөн, 5 нь нийслэлд бүртгэгджээ. Тэдгээр нь

  • СХД-т 1,
  • БГД-т 2,
  • ХУД-т 1,
  • СБД-т 1 байна. 

Мөн бүртгэгдсэн 8 тохиолдлын нэг нь шинэ голомт болсон ба тухайн иргэн банкны ажилтан байв. Одоогоор 665 хүн эмчлүүлж байгаагийн биеийн байдал хөнгөн 595, хүндэвтэр 63, хүнд 4, маш хүнд 3 байна.