Сүүлийн үед охид залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд мөн, өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь амжилттай ажиллаж буй “Andra model management” агентлагийн хамт олон энэ удаа охид бүсгүйчүүдийнхээ дунд маш өндөр шагналын сантай “Miss&Model Festival” моделийн тэмцээнийг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Өөртөө итгэлтэй, өмнөө тавьсан зорилготой, 170-аас дээш өндөртэй загвар өмсөгчийн гүнзгий шатийг төгссөн охид бүрийн өмнө энэхүү тэмцээний үүд хаалга нээлттэй юм. Уг тэмцээнийг “Andra model management” агентлаг UBS телевизтэй хамтран зохион байгуулж байгаа юм байна.

“Miss&Model Festival” тэмцээний

1-дүгээр байрын шагналын эзэн  “Miss model of the world 2013”

 2-р байрны эзэн “Top model of the world 2014”

3-р байрын эзэн “Supermodel ibternational 2013” тэмцээнүүдэд тус тус эх орноо төлөөлөн оролцох юм.

Өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлдэг охид бүсгүйчүүд та бүхэн энэхүү тэмцээнд оролцохийг хүсвэл http://www.facebook.com/AndraModelManagement энэхүү хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэлийг аваарай.

Мөн утас- 99999166,91006001 дугааруудаар холбогдоно уу

Тус тэмцээний бүртгэл 09-27ны өдрийн 21 цаг хүртэл явагдах тул та бүхэн яараарай.