Мөн гарамгай барилдааны шагналыг гурван удаа, дайчин барилдааны шагналыг нэг удаа, техниктэй бөхөөр нэг удаа тодорч кинбоши буюу ёкозүна цолтонг давсан бөхөд олгодог шагналыг найман удаа хүртэж байв.
2020 оноос хойш Баянхонгор аймгийн Засаг даргаар ажилласан Д.Мөнхсайхан үүрэгт ажлаа хүлээлгэн өгч Ерөнхий сайдын ажлын албанд ирж ажиллахаар болсон байна.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 13 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 81.9 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав.
дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундажийн орчим цас орох төлөвтэй байна.
А/560 дугаар тушаалын дагуу суралцагчдыг томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 7 дүүрэг (Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй)-ийн ерөнхий боловсролын сургуулийн бага анги 12 дугаар сарын 01-ний өдрөөс
Энэ хүрээнд 11 дүгээр сарын 30-ы өдөр ажлын хэсэг амьд баригчинд орсон баавгайг унтуулан, зарим төрлийн шинжилгээ авч, хэмжилт хийн, дата мэдээлэл цуглуулжээ. Тус хүрэн баавгайг Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт шилжүүлэн хүргэх аж.
Монгол, Орос хоёр улс Эрдэнэтийн овоо ордыг түшиглэн зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогдох “Эрдэнэт” үйлдвэрийг 1978 онд байгуулж байв.
Гэвч энэ нь бодит байдлаас хол зөрүүтэй байсныг албаны эх сурвалжуудын баримтаар тогтоогдсон байна. Тодруулбал, “...“ДЦС IV” ТӨХК-ийн 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн бараа материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон” гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.
