2017 оны есдүгээр сард нээлтээ хийсэн ч одоо хүртэл үзэгчдийн хүлээлтийг үүсгэсээр байгаа “Зүрхний хилэн” уран сайхны кино өнөөдрөөс эхлэн бүх IPTV-д орж үзэгч олны хүртээл болж байна.

Кино театрын дэлгэцнээ гараад хоёр жил гаруй хугацааг хүлээлгэсний эцэст энэхүү кино Юнивишн, Скаймедиа, LOOK TV-д албан ёсоор ийнхүү байршиж байгаа бөгөөд үзэгч таныг оюуны өмчийг дээдлэн энэхүү бүтээлийг үзэхийг уран бүтээлчдийн зүгээс уриалж буй.

Түүнчлэн нэмж сонирхуулахад  "Зүрхний хилэн" уран сайхны кино 2 хувилбараар IPTV-д  орж байгаа бөгөөд  үзэгч та бүхэн кино театрын хувилбараар болон ямар ч хасалт ороогүй найруулагчийн хувилбараар үзэх боломжтой. Өмнө нь ийм хувилбараар гарч байсан кино тун ховор байх. 

Фантастик продакшны уран бүтээл “Зүрхний хилэн” кинонд Монгол улс Манж чин улсын дарлалд байсан цаг үеийг 1860-аад оны аж амьдралтай холбон харуулсан байх бөгөөд Эрболд хэмээх эр алба гувчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөж буйгаар үйл явдал өрнөнө. Тэрээр Батгүн хэмээх шоронд хоригдож байгаад хэсэг нөхөдтэй хамт урд нь хэзээ ч хүн оргож зугтаж байгаагүй Батгүнээс зугтаж үйл явдал эхэлнэ. Монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд хамаг хүчээ дайчлах бөгөөд тэднийг барихын тулд Чин улсаас шинээр ирсэн амбан сайд Фун Жоу хамаг аргаа хэрэглэнэ. Эрх чөлөө, эх орон, эр бие, Монгол хүний арга ухаан, Монгол ахуй, зүрх сэтгэл нь юунд оршдог талаар "Зүрхний Хилэн" түүхэн уран сайхны киноноос хүлээн авч үзэх юм.

"Зүрхний хилэн"  киноны дуу, дуучин Г.Ариунбаатар