НИТХ-ын VII хуралдаан ээлжит бусаар хуралдаж байна. Хурал 11.30 цагт эхэлсэн ч НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү нэг цагийн завсарлага авч, эргээд хуралдаж байгаа нь энэ юм.

НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Ерөнхий сайд яагаад үндэслэлээ хэлэхгүй хурлаар тоглоод байгаа юм. Иргэдийн хурал ганц биднээр дуусахгүй. Биднээс өөр олон хүн энэ хуралд сууна. Тэгэхээр буруу жишиг тогтоож болохгүй” гэв. Харин Э.Бат-Үүл төлөөлөгч Ерөнхий сайд татгалзсан үндэслэлээ НИТХ-д ирж тайлбарлах ёстой гэсэн горимын саналыг гаргаж, санал хураалгасан ч дэмжигдсэнгүй. Ингээд хотын даргыг томилох хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлэхээ мэдэгдэв.

Тэрээр “НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд би суусан. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд нэр дэвшсэнтэй холбоотой намайг МАН-аас хасч, мөн бүлгийн гишүүнээр хаслаа. МАН-ын бүлгээс таван хүнийг тооллогын комисст оруулна гэж байсан. Ямар нэг байдлаар нөлөөлөхгүйгээр НИТХ-ын төлөөлөгчдийг саналаа өгөх боломжоор хангаж өгнө үү” гэлээ.

Түүнчлэн С.Амарсайхан мөн нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн юм. 

Хуралдаан үргэлжилж байна.