Энэ эмэгтэйгээс яаж салах вэ
2019/02/26
Нэрийг минь нууцлаад өгөөрэй ... Сайн байн уу би одоо 31 тэй нэгэн хувийн байгууллагад ажилладаг. Би хөдөө ажилладаг байсан болохоор манай эхнэр намайг хөдөө байх хооронд салсан юм.
Хэсэг ганцаараа байж байгаад нэг хүнтэй танилцаж хамт амьдрах болсон. Гэвч асуудал эхнээсээ гарч эхэлсэн юу вэ гэхээр тэр хүн рүү орой үдэш янз бүрийн хүн залгана бас facebookeer чат ирнэ. Энэ бүхнийг мэдээгүй л юм шиг байдаг байсан. Намайг хөдөө ажлаар явахаар ерөөсөө утсаа авахгүй, гадуур явж архидан тэгээд л уучилаарай гэж хэлнэ, дахиад ингэхгүй ядаж байхад цалингийн зээлтэй хэрнээ зээлээ төл гээд мөнгө өгөхөөр үрчихнэ, дахиад л мөнгө өгнө бас хэрэглээний мөнгө байр хоол гээд л зардалууд гарч өгнө. Тэр хүн бүх зүйл дээр хэзээ ч туслаж байгаагүй. Тэгээд сүүүлдээ салая гээд хэлэхээр нь тэгье гээд л хэлсэн л дээ. Харин хэсэг холбоогүй байж байгаад дахиад л гараад ирнэ. Салах гэхээр аав ээж гэрийнхэнийгээ дууддаг учир ингээд л нэг сонин амьдралтай хүн болсон. Би уг нь ном унших дуртай энэ хүнтэй амьдарч эхэлсэнээсээ хойш ном авч чадахаа байсан.
Яавал энэ эмэгтэй надаас холдох бол. Би яг яах ёстой вэ. Жич энэ хүн надаас нэлээн эгч хүн байгаа юм
Эрэгтэй хүн · 2019/02/27
Болохгүй байгаа бол, шууд хуулийн байгууллага- цагдаад хандаж болно шдээ. Ингэж дарамтанд амьдардаг энэ тэр гээд, өргөдөл бичээд, өөртэй чинь дахиж холбогдохгүй болгож болно шдээ. Эрэгтэй хүнийг л лав, цагдаад өргөдөл өгч байгаад, 30 хоногийн баривчихлгаагаар эхлээд, дараа дараагийн шатны арга хэмжээ авсаар байгаад холдуулж болдог л юм билээ. Хууль гэдэг чинь эр эм гэж ялгахгүй шдээ. Наадах чинь цэвэр гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт байна даа хө. Ёстой лай л байна, өө..ийм..даварцан тэй..., ий...ннгэж боол болж дарамтлуулж амьдрана гэж байхгүй ээээ.... Хүүхэд шуухадтай болоогүй дээрээ залуухан хөөрхөн охинтой суугаад, зовлон жаргалаа хуваалцаад, зорилготой сайхан амьдар л даа. Амьдралаа тордох гэж хэр их ухаан зарна, төдий чинээ л гялалзаад байдаг шдээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж сайхан шүү дээ. Хөдөө ажиллаж байгаад ирэхэд чинь, хүүхдүүд чинь инээд хөөр болж, эхнэр чинь хүсэл тачаалтай халуун үнсэлт, халуун хоол, дулаан уур амьсгалтай угтах сайхан шдээ.
Зочин · 2019/02/27
ИНГЭЖ НАСААРАА МАХАЛДАГ ЭМС ОЛОН БАЙНА.
1 · 2019/02/26
эртхэн сал. насаар чинь махална гэж мэд
Зочин · 2019/02/26
davartsan yaashkag huuguud yavuulaach