Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2019/02/27
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай, Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийн тухай, Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх талбайг улсын нөөцөд авах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.
Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны тухай болон зарим сайд нарын гадаад томилолтын үр дүнгийн талаар мэдээлэл сонсоно.
|
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
|
1. |
Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай |
Л.Оюун-Эрдэнэ |
|
2. |
Хөрөнгө гаргах тухай* |
Л.Оюун-Эрдэнэ |
|
3. |
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай |
Н.Цэрэнбат |
|
4. |
Мөнгөн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай |
Н.Энхболд |
|
5. |
Журам батлах тухай |
Н.Энхболд |
|
6. |
Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний төсөл |
Д.Цогтбаатар |
|
7. |
Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай |
Ч.Хүрэлбаатар |
|
8. |
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
Ч.Хүрэлбаатар |
|
9. |
Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийн тухай |
Ч.Хүрэлбаатар |
|
10. |
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачлан боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай |
Ц.Нямдорж |
|
11. |
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай |
С.Чинзориг |
|
12. |
Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх талбайг улсын нөөцөд авах тухай |
Д.Сумъяабазар |
|
Танилцуулах асуудал |
||
|
13. |
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны тухай |
Л.Оюун-Эрдэнэ |
|
14. |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
|
15. |
Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
|
16. |
Сангийн сайдын гадаад томилолтын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
|
17. |
Засгийн газрын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон дүнгийн талаар |
Д.Цогтбаатар |
|
18. |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Д.Сумъяабазар |
|
19. |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Д.Сумъяабазар |
|
20. |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |






