Ууж иддэг найзаа сонгоно гээд явсан
2019/02/27
Сайн байцгаана уу? Би та бүхнээс зөвөлгөө авмаар байнаа..Нөхөр маань идэж уух нь их юм. Нэг уруу татдаг найзтай тэр найзаас нь салгамаар байна, тэр хүнтэй архи уухаар ааш авир нь эвдрээд байна.
Гар хүрэх үр хүүхдүүдээ загнах гэх мэт эрүүл тэр хүнтэй уулзахгүй байхаар яг гэрийн ноён нуруу сайн хань үр хүүхдүүдээ сайн аав нь халамжтай байдаг. Сая хэрэлдээд найзтайгаа уулзаж байгаа бололтой. Би тэгэхээр нь чи амьдралаа сонго найзыгаа сонго гэсэн чинь найзыгаа сонгоноо гээд утсаа салгаад явчихсан. Тэр найз нь 4 хүүхэдтэй эхнэртэй гэтэл архи шоу хүүхэндэхдээ гаргууд. Тэгээл нөхрийг минь уруу татаад байх юм.. Найзыгаа сонгож байгаа нь салая л гэж байгаа бололтой ,.би яах учраа олдоггүй яваад өгөе гэхээр очих газаргүй үр хүүхдүүдээ дагуулаад айл айл хэсээд байлтай нь биш ..
нэгэн хүн · 2019/02/27
Тоглоомч үгүй та өөрөө өөртөө жаахан арчаатай бай л даа. Хараад байхад, манай хүүхнүүд эрх нь дэндээд, нэг л гэрийн авгай царайлаад, гэрээсээ харахгүй, хүүхдүүдийнхээ цаанаас гарахгүй, тэгээд л үглээд л, дааж давашгүй ялтай зууралдсан мэт аашладаг болж дээ. Та өөрөө гэрээс гарч бага цагаар ч болох нь ээ, ажил хий. Ажил олдохгүй байна гэж байхгүй, тэгж хэлж байгаа бол зүгээр л шалтаг шүү. Чи өөрөө ажил бодож олоод хийсэн ч болно шдээ. Эмээлтээс толгой шийр цувдай хямд аваад, гэртээ гоё цэвэрлэж чанаж амтлаад, сав баглаа бодоодол дээр нь анхаараад, дуудлагаар хүргэнэ гээд рекламдаад үз л дээ. Энэ бол зүгээр л жишээ санаа. Бүсгүйчүүд та нар минь ажил хийе, амьдралаа босгоё л гэвэл, төрөх өвдөлтөө дийлэх лугаа адил шүд зуудаг тэвчээртэй улс шүү дээ. Та завгүй байвал, нөхрөө өөнтөглөөд байхгүй, таны ааш ч засрана, зэрэгцээд нөхрөө ухааруулаад, хамтдаа хөдөлмөрлөе, тултал сайхан амьдрая, бид чинь чадна, бүтэн амьдралтай, бүрэн эрхтэнтэй нэнээ тэрээ гээд сэнхрүүлээд урам өгөөд, наад амьдралаа зүлгээд байл даа... аз жаргал хүсье!
155 · 2019/02/27
чи өөрөө банзал хүүхэн байх.