Сурагч үеийн дурсамж дүүрэн он жилүүдийн тухай уран бүтээлчид өөр өөрсдийнхөө өнгө төрхөөр туурвидаг. Тэгвэл энэхүү урын санд нэгэн үеийн дуучид шинэхэн өнгийг нэмлээ. Тодруулбал, дуучин Д.Найдандорж, Э.Чулуунчимэг, Э.Чинбаяр нар хамтран "Бид нэгэн үеийнхэн" уран бүтээлээ олны хүртээл болгов. Уг дууны шүлгийг В.Одхүү,  аялгууг МУСТА Б.Пүрэвсүрэн  бүтээжээ.

 

 

Бид нэгэн үеийнхэн

Ирээдүйд тэмүүлсэн бяцхан зүрх минийх

Их холыг мөрөөдсөн ирмүүн сэтгэл биднийх

Нууцхан догдолсон анхны хайр чинийх

Нэгнээ гэсэн гэгэлгэн сэтгэл биднийх

Арван намраар сургуульдаа яарсан

Арван хаврыг хамт инээж үдсэн

Билэг ерөөлөөр нэгдэж нөхөрлөсөн

Бид нэгэн үеийнхэн

Уулзан баясах багын андууд минийх

Уянга хүслийн эгшигтэй нутаг ус минь биднийх

Уужуу алсдаа дэлгэсэн жигүүр минийх

Учран золгоод хуучлах дурдатгал биднийх

Арван намраар сургуульдаа яарсан

Арван хаврыг хамт инээж үдсэн

Билэг ерөөлөөр нэгдэж нөхөрлөсөн

Бид нэгэн үеийнхэн

Энэхэн насандаа уярах дуу хуур минийх

Эргээд уулзахад гэрэлтэх багын төрх биднийх

Намар намартаа догдлуулах баяр хөөр минийх

Найзалж нөхөрлөсөн он жилүүд дурсамж биднийх

Арван намраар сургуульдаа яарсан

Арван хаврыг хамт инээж үдсэн

Билэг ерөөлөөр нэгдэж нөхөрлөсөн

Бид нэгэн үеийнхэн