Нөхөртөө сэтгэл хөрчихлөө
2019/04/08
Хань ижилтэй хүмүүс сэтгэл хөрөх нь ямар шинж тэмдэг үйлдэлүүдтэй юм болоо. Би 1 хүүхэдтэй, өнөө маргаашгүй 2 дахь хүүхдээ өлгийдэн авах гэж байгаа хүүхдийг нь өөрт нь өгөөд 2 тийшээ болчихмоор санагдаад байх юм.
Ер нь муудалцах тоолондоо салчих юмсан гэж бодогдоод байдаг болсон. Нөхөр маань байнга уугаад байдаггүй. Намайг хол хэд хоног явахаар ууна. Уучаад маргааш нь үргэлжлүүлэх ч үе бий гэхдээ цөөхөн тэгээд ууж идсэн үедээ машин тэрэгээ барьж явчих гээл ер нь ууж идхээрээ их төвөгтэй утсаа салгана хаана яваа амьд үгүй нь мэдэгдэхгүй эрүүлд нь хэлэхээр хэрүүл болно. Хажууд нь байхад тийм халуун дулаан уур амьсгалгүй. Би ч өөрөө их ааштай шазруун. Намайг хэрэлдэх болгондоо хүний нулимсанд цадахгүй байна уу бузар минь гэдэг. Ер нь янз бүрээр дуудаж доромжилно л доо тэгээд уучлалт гуйж үзээгүй ээ надаас. Хэрэлдсэнийхээ маргааш юм уу нөгөөдөр нь би өөрөө инээчихсэн гүйж байдаг юм.
Ер нь ихэнхдээ муудалцаж байдаг. Салчих юмсан гэдэг бодол их ойр ойрхон бодогдоод байдаг болчихлоо. Сэтгэл хөрсөн юм болов уу гэж бодогдох юм. Амьдрал зохиогоод хүний сайн мууг мэддэг хүмүүс нь зөвөлгөө өгөөч
Зочин · 2019/04/09
yag unen chi ch yahav salaad saihan l baidgiim bgaa biz harin ....
Зочин эмэгтэй · 2019/04/09
Амьдрал гэж тэвчээр л байдаг юм шдээ. Тийм болохоор тэвчих л хэрэгтэй. Зүгээр л нөхөртөө зөөлөн хандаж бай. Тэглээ гээд чи дорд үзэгдсэн болохгүй. Үр шимий нь хожим хойно үзнэ. Хэрэв нөхөр чинь ухаантай бол чамайг зөөлөн байх тусам улам хайрлах болно. Үр хүүхдээ бод хэрүүл бүү хий!
Зочин эр · 2019/04/09
Жирэмсний синдром гэж энэ дээ, жаахан зөөлөн ааштай байж үзээч, Заавал шазуур зуугаад, дийлж санаагаа амраах гээд л ухаангүй тэнэг аашлаад байдгаас чинь болоод байгаа юм. Ажил төрөл хийгээд, ааш авираа засах гээд үз ээ л гэмээр байна даа. Тэгээд чадахгүй бол сэтгэлзүйчид хандаад зөвлөгөө аваад үз дээ. Салж хүүхэд өнчрүүлэх амархан л даа, та нарт ч бол сайхан л байх байх. Хүүхдүүд өнчин өрөөсөн, хүмүүжилгүй зөдгий өснө дөө, хөөрхий амьтад...