Сүхбаатар дүүргийн 11,12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1,6 км авто замын барилгын ажил дуусаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.
Гүйцэтгэгч Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь 2019 оны 07-р сарын 01- ны өдрөөс шинэчлэлтийн ажлыг эхлүүлж 1965 оноос хойш шинэчлэлт хийгдээгүй авто замыг 12 метр өргөн 4 эгнээ, замын 2 талаараа 2,25 м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн замтай цогц зам байхаар төлөвлөн ажиллаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж байна.

Гудамж замын шинэчлэлт хийгдсэнээр тээврийн хэрэгслийн зорчих хэсэг, явган зам дугуйн зам, авто зогсоол зэрэг гудамж замын бүрдлүүдийг ялган өгч, иргэдийн ая тухтай амьдрах , хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулсан олон нийтэд хүртээмжтэй авто зам болно.