Үнэг галзуурч, хүүхэд, нохой руу дайрчээ
2019/08/29

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын наймдугаар багийн нутаг дэвсгэрт үнэг галзуурч, айлын нохой болон хүүхэд рүү дайрсан тохиолдол энэ сарын 27-ны өдөр гарчээ.
Дуудлагын дагуу аймгийн Мал эмнэлгийн газраас ажлын хэсэг гарч ажиллан урьдчилсан байдлаар галзуу өвчин мөн болохыг тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор Баруун-Урт сумын Засаг даргын А/174 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.
Иймд зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөн зан авирт байнгын хяналт тавьж, мал сүргээ байнгын хариуцлагатай байлгахыг малчдад анхааруулж байна.
www.dnn.mn






 
                                 
                                 
                                 
                                 
                                .png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                    