Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Барилгачдын талбайн зүүн урд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьсан "Ким Баб Чон Гүг" солонгос хоолны рестораныг албадан буулгах ажиллагааг хийлээ.