Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Алтай Таванбогдод авиралт хийхээр явсан АНУ-ын  харьяат 40 настай  уулчин  сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг алга болсноо  хойш долоо хонож байна.   Түүнийг  энэ сарын 18-ны өдөр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн учир эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр “Он гарснаас хойш Баян-Өлгий аймгийн нутагт гаднын иргэн алга болсон хоёр дахь тохиолдол нь АНУ-ын харьяат иргэн болж байна.  Тус иргэнийг амьд мэнд байгаа эсэх тал дээр ямар нэгэн урьдчилсан таамаг хэлэх боломжгүй. Өмнө нь Цамбагаравт гадны иргэн ууланд авиралт хийж байгаад бусдаасаа хоцорч төөрсөн байсныг эсэн мэнд олсон” гэлээ.

АНУ-ын харьяат иргэн П нь Баян-Өлгийд үйл ажиллагаа явуулдаг “Алтай тур” компанид бүртгүүлээгүй байжээ. Гэхдээ тухайн үед тус компанийн жуулчны машинд дайгдаж явсан байна.