2019-2020 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан "Улаанбаатар дулааны сүлжээ" Төрийн Өмчит Хувьцаат компани нь энэ сарын 15-наас орон сууцанд халаалт залгаж эхэлсэн.

Энэ сарын 20-ны байдлаар 3774 орон сууцны барилга, 102 цэцэрлэг, 51 сургууль, 27 эмнэлэгт халаалт өгөөд байгаа аж. Халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол саналыг дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарын утсанд 8:00-21:00 цагийн хооронд хүлээн авч шийдвэрлэж байна.